Засгийн газрын ээлжит хуралдаанаар зарим төслийн санхүүжилтийн эх үүсвэрийг шийдвэрлэжээ. Ингэхдээ “Сонгино” дэд станц, “Их тойрог” цахилгаан дамжуулах агаарын шугам, МВА дэд станц, Баянголын амны “Баянгол” хорооллын цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станц төслийг хэрэгжүүлэхэд шаардлагатай үлдэгдэл санхүүжилтийг барилга угсралтын ажлын гүйцэтгэл, ирүүлсэн дарааллаар Хөгжлийн банкнаас санхүүжүүлэхийг Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаярт даалгаж, Хөгжлийн банкны төлөөлөн удирдах зөвлөлд зөвшөөрсөн байна.
Эдгээр төслийн барилга угсралтын явц өнөөдрийн байдлаар 60-70 хувьтай байна. Төсөл хэрэгжсэнээр Улаанбаатар хотын цахилгаан эрчим хүчний найдвартай ажиллагаа хангагдаж, агаарын бохирдлыг бууруулахад чухал нөлөө үзүүлэх бөгөөд гэр хорооллын 50 мянга орчим айл өрхийн халаалтыг цахилгааны эх үүсвэрээр шийдвэрлэх юм.
Гэр хорооллын айлуудын халаалтыг цахилгааны эх үүсвэрээр шийдвэрлэнэ | ||
Үзсэн: 1271 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.