Шууд Chart

Нико компани Бангладеш Улсад нөхөн олговор төлнө

2020-05-15 09:36:24

Олон Улсын шүүхийн шийдвэрээр Бангладеш Улс байгалийн хий олборлогч Канадын Нико компаниас 2005 оны хийн талбайн ослийн нөхөн олговор авахаар болов. Гэтэл тус улсын ерөнхий сайд асан албан тушаалаа ашиглан байгалийн хий олборлогч компанид давуу байдал олгосноос төр хохирсон асуудлыг шийдвэрлэх шүүх хурал эхлээ ч үгүй байна.

Авлигын эсрэг хороо 2007 оноос эхлэн Бангладешийн үндэсний намын тэргүүн Каледа Зиа болон бусад арван хүнтэй холбоотой, хийн 3 орд газрыг байгалийн хий олборлох компанид хямд зарж улсад 137.77 тэрбум такагийн хохирол учруулсан хэргийг шалгаж байгаа юм.

12 жилийн өмнөөс шалгаж эхэлсэн ч өнөөдрийн болтол шүүх хурлыг хийж чадахгүй байна. Гол хэрэгтэн болон Ерөнхий Сайд асан Зиа Халеда хэд хэдэн удаагийн шүүх хуралд ирээгүйн улмаас шүүх хурал хойшлогдсоор байна гэж прокурорууд мэдэгдсэн бөгөөд Зиагийн өмгөөлөгчдийн зүгээс түүнийг өвчтэй байгаа гэж хэлжээ.

Тус хэргийг зогсоох Дээд шүүхийн шийдвэрийг 2017 онд цуцалснаар шүүх ажиллагааг дахин сэргээх боломж гарсан хэмээн Авлигын эсрэг хорооны зөвлөх Мошараф Хосейн Кажол мэдэгдсэн. Шүүхийн хурлын товыг хэд хэдэн удаа зарласан ч Зиа өвчтэй гэсэн улмаас хоошлоод байна.

Харин нөхөн олговрын хувьд Канадын компани Сунамганж Чхатак дахь Тенгратила ордод болсон дэлбэрэлтэд хариуцлага хүлээх ёстой тул Нико компанийг Петробангла[6] компанид нөхөн олговор олгох  шийдвэрийг Хөрөнгө оруулалтын маргаан шийдвэрлэх олон улсын төвөөс хоёрдугаар сарын 28-ны өдөр гаргасан юм. Хөрөнгө, байгалийн хийн нөөцийн хохиролд нэг тэрбум ам.долларыг нөхөн олговорт авах байх хэмээн Бангладеш Улс найдаж буй юм.

Эх сурвалж: dhakatribune.com


Нико компани Бангладеш Улсад нөхөн олговор төлнө  
Үзсэн: 1257 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй