Шууд Chart

Өнөөдрийн зурхай /2014.04.07/

2014-04-07 06:32:13

Өнөөдөр аргын тооллын 2014 оны дөрөвдүгээр сарын 7. Даваа гараг. Билгийн тооллын  XVII  жарны "Тийн ялгуусан" хэмээгч модон морин жилийн хаврын илүү дунд улаагчин туулай сарын шинийн 8. Өглөгт охин одтой, Хоёр хар мэнгэтэй шар бич өдөр. Сумъяа гараг. Өдрийн барилдлага Үл зохилдох.  Шүтэн барилдлага Сансар. Өдрийн наран 6 цаг 30 минутад мандан, 19 цаг 30 минутад жаргана. Тухайн өдөр хулгана, луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба хараал, жатхыг буцаах, бүжиг наадам хийх, цэцэрлэг байгуулах, хур оруулах, дарханы үйлд сайн. Хувцас эсгэх, шинэ хувцас өмсөх, зөвлөгөө хийхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал нас уртадна  хэмээжээ.

* * *

Өрнийн зурхай 

Хонины орд (3/21-4/19): Од эрхэсийн нөлөөгөөр уран бүтээлийн асар их нөөц, хөдөлмөрийн өндөр бүтэмжтэй байна. Гэвч эдгээр үйл ажиллагаа өр зээлээс шалтгаалан баян чинээлэг эсвэл ядуу зүдүү байдалд хүргэнэ. Зөв шийдвэр гаргах чадвар, саруул ухаан танд алив зүйлийг хэтрүүлэхгүй байхад тусална.
 

 

 Үхрийн орд (4/20-5/20): Зөрчилдөөнтэй өдөр. Арай хийж хүнд асуудлаа нэг тийш болгож тодорхой чиглэлд зүтгэх үхрийнхэнд л ганцхан амжилт дагалдах болно. Өнөөдөр бие организм болон гэр орноо цэвэршүүлэх, нойтон хамуу шиг хүмүүсээс зайгаа авах хэрэгтэй. Ингэсэн тохиолдолд та санаа зовоож буй асуудлаа шийдвэрлэх ба ойр дотны хүнтэй харьцах харьцаа ойлгомжтой болно.


 Ихрийн орд (5/21-6/21): Шинэ ажил эхлэх, худалдаа арилжаа, бичиг баримт үйлдэх зэрэгт таагүй өдөр. Өдрийн хоёрдугаар хагаст таны бардам зан, хувиа хичээдэг зан эргэн тойрныхны дургүйцлийг хүргэж, зөрчилд хүргэж болзошгүй. Өөрийнхөө талаар сайнаар ч муугаар ч ярих хэрэггүй. Эргэн тойрны чинь хүмүүс таны нэр төрийг үнэлнэ.

 

Мэлхийн орд (6/22-7/22): Сониуч өдөр. Таны урам зориг, өөртөө итгэх итгэл өндөр байх тул та шинэ төслөө амжилттай дуусгах боломжтой. Хайр дурлалын харьцаа тань таны хэр их сэтгэл хөдлөл гаргахаас шалтгаалан өөрчлөгдөнө.

 

 

Арслангийн орд (7/23-8/22): Өнөөдөр эрэгтэйчүүдийн эрүүл мэндэд таагүй өдөр. Шартах хордлого авах зэрэг магадлал өндөр байгаа тул анхаар. Хувийн харьцаа илэн далангүй халуун дулаан байна. Оройдоо зочин хүлээж авах бэлтгэл хийх шаардлагатай болох нь. Учир нь танайд хуучны танилууд болон холын хамаатанаас чинь айлчилж ирэх нь.

 

Охины орд (8/23-9/22): Өнөөдөр та азтай амжилттай байх магадлалтай байна. Таны ажиллах эрч хүч өнөөдөр өсөн нэмэгдсээр байх болно. Мөн танд зохион байгуулах ямар их авъяастай болохоо бусдад харуулах сайхан боломж гарч байна. Сексийн галзуу мэдрэмж таныг өдрийн турш дагах бололтой

 

Жинлүүрийн орд (9/23-10/22): Дарамттай өдөр. Ажил дээр чинь дарамттай санагдах зүйлүүд гарах бөгөөд хоёр замын уулзвар дээр түлхэгдээд зогсож байгаа мэт санагдах болно. Хэрвээ зарим нэгэн асуудлууд илүү их баталгаажуулалт шаардвал дээшээ явуулахаасаа өмнө бүх холбогдох бичиг баримтыг дахин нэг хянаж үзээрэй.

 

Хилэнцийн орд (10/23-11/21): Хоёрдмол өдөр. Хэрэв өнөөдөр танд ямар нэгэн албан тушаалыг хавсран гүйцэтгэхийг санал болговол бүү зөвшөөр. Учир нь энэ нь таныг санхүүгийн алдагдалд оруулахыг од эрхэс сануулж байна. Өглөөнөөс эхлээд л зөрчил хэрүүл үүсч болзошгүй байна. Хувь заяа таны эсрэг байна гэж бүү гутар оройдоо хурцадмал байдал намжина.
 

Нумын орд (11/22-12/21): Сэтгэл зүрхний асуудалд тааламжтай өдөр. Та хүндхэн сонголт хийх хэрэгтэй болно. Өөрийнхөө хүслийг хязгаарлаж, өөрийгөө хөгжүүлэхэд энэ өдрийг зарцуул. Муу зуршлаас хол байхыг хичээ. Үр дүнд нь та сэтгэл санааны болон биеийн хүч авч, амьдралын саад даван туулах боломжтой болно.

 

Матрын орд (12/22-1/19): Эв найртай тайван амгалан үйл явдлууд зөв өрнөх өдөр. Хэрэв та анхаарлаа төвлөрүүлж өдрийн ажлаа зөв төлөвлөж чадвал амар амгалан өөртөө сэтгэл хангалуун болно. Матрынхан гэрээсээ алс хол газар ирээдүйтэй шинэ ажил хэрэг олно.

 

 

Хумхын орд (1/20-2/18): Бие тавгүйтэх нойр муудах өвчин тусах магадлалтай өдөр. Буулт хийхийг шаардсан асуудал үүсэх магадлалтай. Тэр үед шууд л буулт хий. Энэ нь цаашид танд ашигтай байдлаар эргэнэ. Тохиолдлын гэнэтийн байдлаар хүнтэй битгий танилц.
 

    

Загасны орд (2/19-3/20): Долоо хоногийн эхний өдөр хэдий ч идэвхитэй амрах биеийн хүчний ажил хийх зугаалах зэрэгт таатай. Хуучин ондоо дуусгаж амжаагүй ажлуудаа цэгцэлж засвар хийж эхлэх эсвэл орон гэрээ тохижуулахад сайн. Таны гайхалтай зөн билэг чинь цаашдын зорилгоо тодорхойлоход туслана.

Нийтэлсэн: Web admin

Өнөөдрийн зурхай /2014.04.07/  
Үзсэн: 1903 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй