
Хавдар судлалын үндэсний төвийн зүүн гарцыг яг одоо албадан чөлөөлж байна. Тус эмнэлгийн зүүн гарцыг хааж, зам дээр нь цайны газар, худалдааны байгууллагууд барилга барьсныг эсэргүүцэж тус эмнэлэг шүүхэд хандаад хоёр жил шийдэгдээгүй байсан асуудлыг ийнхүү өнөөдөр шийдвэрлэж байна. Сар гаруйн өмнө хотын дарга С.Амарсайхан бодит байдалтай танилцсаныхаа дараа уг асуудлыг шийдэх үүрэг өгчээ.
Улмаар зөвшөөрөлгүйгээр, эмнэлгийн орц гарцыг хааж барилга барьсан этгээдүүдэд өөрсдөө замыг чөлөөлөх талаар мэдээлэл хүргүүлж, сонсох ажиллагаа явуулсан ч өнөөдрийг хүртэл ямар нэгэн зүйл хийгээгүй тул ийнхүү албадан буулгаж байгаа аж.
Хавдар судлалын үндэсний төвийн зүүн гарцыг албадан чөлөөлж байна | ||
Үзсэн: 532 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.