![](/uploads/201404/news/thumb/679db000d9cfd5abe358b0880a7d1fda_x3.jpg)
Өнөөдөр Дэлхийн эрүүл мэндийн өдөр өдөр тохиож байна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага нь 1948 оны дөрөвдүгээр 07-нд анх үүсгэн байгуулагджээ.
Энэ өдрөөс хойш жил бүрийн энэ өдрийг “World health day” буюу Дэлхийн эрүүл мэндийн өдөр болгон зарлаж уламжлал болгон тэмдэглэсээр ирсэн байна.
Энэ өдөр дэлхийн нийт хүн амын эрүүл мэндэд тулгамдаж буй асуудлыг хэлэлцэж, улс орнуудын Засгийн газар, нийгмийн анхаарлыг эрүл мэндийн салбарт хандуулдаг аж.
Уг өдрийг тэмдэглэх зорилго нь хүмүүст эрүүл энх байх нь амьдралд нь хэрэгтэй мөн дэлхийн хүн амын эрүүл мэндийг улам сайжруулахын тулд юу хийх ёстойг ойлгуулахад оршино.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллага жил бүр даяарчлалын эрүүл мэндтэй холбоотой асуудалд энэ өдрийг зориулдаг ба өнгөрсөн жилийн сэдэв нь онцгой тохиолдолд хэлмэгдсэн хүмүүст тусламж үзүүлэх эмнэлэгийн ажилтнуудын бэлэн байдал ба эрүүлийг хамгаалах байгууллагын аюулгүй байдал болсон юм.
Дэлхийн эрүүл мэндийн өдөр тохиож байна | ||
Үзсэн: 1361 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.