НИТХ-ын хуралдааны дэгийн шинэчилсэн найруулгыг баталсан. Хуралдааны дэгийн шинэчилсэн найруулгад “НИТХ-ын ээлжит хуралдааныг сар бүрийн сүүлчийн долоо хоногийн пүрэв гарагт өөрийн бүрэн эрх болон хууль тогтоомжид заасан эрхэд хамаарах асуудлын хүрээнд тогтмол хуралдуулна. Зайлшгүй шаардлагатай тохиолдолд энэ өдрийг өөрчилж болно” гэж заажээ. Мөн “Цаг үеийн шаардлагатай асуудлаар Хурлын Тэргүүлэгчид ээлжит хуралдааны чөлөө цагт хуульд заасан өөрийн бүрэн эрхийн асуудлаар хуралдаж тогтоол гаргах бөгөөд энэ талаар Хуралд мэдэгдэж байна. Хурлын ээлжит, ээлжит бус хуралдааны /цаашид “нэгдсэн хуралдаан” гэх/ хэлэлцэх асуудлыг ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаар тогтоож таваас доошгүй хоногийн өмнө нэгдсэн хуралдааны товыг зарлана” гэж заасан.
Хуралдааны дэгийн шинэчилсэн найруулгыг баталсантай холбогдуулан Нийслэлийн Засаг даргын захирамж, түүнтэй холбогдон гарч байгаа эрх зүйн актыг батлагдсанаас хойш ажлын хоёр хоногийн дотор Хурлын ажлын албанд хүргүүлж байхыг НИТХ-ын тогтоолоор нийслэлийн Засаг даргад үүрэг болгосон байна.
НИТХ-ын ээлжит хуралдаан сар бүрийн сүүлчийн долоо хоногт болно | ||
Үзсэн: 1184 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.