Шууд Chart

Зам цэвэрлэгээний тусгай машин цэвэрлэгээ хийнэ

2014-04-07 09:35:05

"Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл" ОНӨААТҮГ өнөөдрөөс  зам цэвэрлэгээний тусгай зориулалтын машинуудаа цэвэрлэгээнд гаргаж байна. Уг машин нь нарийн гуурсаар ус цацаж, соруулдаг тул хасах градустай нөхцөлд ажиллах боломжгүй аж. Тиймээс цаг агаар дулаарч байгаатай холбогдон төлөвлөгөө гаргаж ажлуулах бөгөөд Энхтайваны өргөн чөлөө, Чингисийн өргөн чөлөө, Энэбишийн өргөн чөлөө, Сөүлийн гудамж, Их тойруу, Бага тойруу, Олимпийн гудамжийн замуудыг замын хөдөлгөөний ачаалал буурах цагаар буюу шөнийн 23 цагаас, өглөөний 06 цаг хүртэл цэвэрлэнэ.
Нийтэлсэн: А.Бүдрагчаа

Зам цэвэрлэгээний тусгай машин цэвэрлэгээ хийнэ   
Үзсэн: 1769 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй