Увс аймгийн Эрүүл мэндийн газраас “Эх, хүүхдийн эрүүл мэндийг дэмжих жил”-ийн ажлын хүрээнд нүүдлийн сумдын малчид, жирэмсэн эмэгтэйчүүд, өсвөр насны хүүхдүүд, ахмад настны эрүүл мэндийг хамгаалах, өвчнөөс сэргийлэх талаар олон нийтэд мэдлэг олгох, мэдээлэл түгээх урьдчилан, сэргийлэх үзлэг зохион байгууллаа.
Энэхүү ажлыг аймгийн Эрүүл мэндийн газрын орлогч даргаар ахлуулсан баг, Өмнөговь, Наранбулаг, Тариалан, Өлгий сумдын нүүдэл хийж, сумын төвөөсөө 60 -150 км алс яваа малчин 70 өрхийн 386 хүнд эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлсэн байна.
Нийт үзлэгт хамрагдсан малчдаас жирэмсэн эх дөрөв, 0-5 насны хүүхдүүд, 32 ахмад настан 21, хөгжлийн бэрхшээлтэй иргэн 8, суурь өвчтэй 15 хүн байжээ.
Нүүдлийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, сурталчилгаа, эрүүл аж төрөх зан үйл хэвшүүлэх эрүүл байх таван аргын талаар зөвлөмж яриа хийн, гарын авлага түгээн тарааж, эх, хүүхдийн эрүүл мэндийн дэвтрээ хэрэглэж сурах талаар ээж нарт зөвлөгөө өгч дэвтрийн ач холбогдлын талаар ЭМГ-ын хүүхдийн асуудал хариуцсан мэргэжилтэн дэлгэрэнгүй мэдээлэл өгчээ.
Мөн нэн шаардлагатай өргөн хэрэглээний 46 нэр төрлийн эмийн үйлчилгээ үзүүлжээ.
Нүүдэлчдийг тосч үйлчлэх эрүүл мэндийн тусламж үйлчилгээ гарлаа | ||
Үзсэн: 1062 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.