Нийслэл, дүүргийн ИТХ-ын дарга нарын ээлжит уулзалт Налайх дүүрэгт боллоо. Уулзалтаар 2014 онд нийслэлд хийх хот тохижилт, ногоон байгууламжийн талаар мэдээлэл сонсож, санал солилцлоо. Энэ жилийн хувьд энэ сарын 1-нээс хот тохижилт, ногоон байгууламжийн ажил эхэлсэн.
Тохижилтын ажил хийж дууссаны дараа инженерийн шугам сүлжээг засварлах,шинэчлэх зэргээр буцаагаад хийсэн ажлыг сүйтгэх байдал гардаг байна. Тиймээс цаашид энэ байдлыг бүрэн зогсоохын тулд Захирагчийн ажлын алба инженерийн хангамжийн байгууллагуудын уялдаа холбоог сайжруулахаар хамтран ажиллаж эхэлжээ.
Дүүргүүд ногоон байгууламж, цэцгэн мандлыг хаана байгуулах талаар Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанд саналаа өгсөн байна. Ногоон байгууламж цэцгэн мандлыг арчлах, хамгаалах асуудлыг дүүргүүд өөрсдөө хариуцах юм. Энэ жилийн хувьд нийслэлд улаан, цагаан, улбар шар өнгийн цэцэг тарихаар төлөвлөж байгаа юм байна.
Сонгинохайрхан дүүрэгт 250 сая, Чингэлтэй дүүрэгт 330 сая, Хан-Уул дүүрэгт 380 сая, Найлайх дүүрэгт 50 сая, Багануур дүүрэгт 50 сая, Баянгол дүүрэгт 460 сая, Сүхбаатар дүүрэгт 990 сая, Баянзүрх дүүрэгт 430 сая, Багахангай дүүрэгт 20 сая төгрөгөөр цэцэгжүүлэлт, ногоон байгууламжийн ажил хийх аж. Нийслэл, дүүргийн ИТХ-ын дарга нарын дараагийн уулзалтыг Багахангай дүүрэгт хийхээр боллоо.
Нийслэлд улаан, цагаан, улбар шар өнгийн цэцэг тарина | ||
Үзсэн: 2026 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.