Шууд Chart

Сэлбэ голын ай, савыг цэвэрлэжээ

2014-04-07 09:55:47

Нийслэл, дүүргээс жил бүрийн хаврын улиралд зохион байгуулдаг цэвэрлэгээний ажил Сүхбаатар дүүргээс эхэлсэн юм.

Тус дүүргийн хувьд өнгөрсөн амралтын өдрүүдэд нутаг дэвсгэрийн хэмжээнд бүх нийтийн их цэвэрлэгээг зохион байгуулсан. Энэ удаагийн их цэвэрлэгээний ажилд 1860 аж аухйн нэгж, 16 их, дээд сургуулийн 2100 гаруй оюутан залуус, 600 ажилгүй иргэд оролцож нийтийн эзэмшлийн гудамж талбай, Сэлбэ голын ай сав, далан, гуу жалганд үүссэн хог хаягдлыг цэвэрлэжээ.

Бүх нийтийн их цэвэрлэгээ зохион байгуулах тухай дүүргийн Засаг даргын захирамжийн дагуу оюутан, залуус, ажилгүй иргэдийн цэвэрлэх гудамж талбайг хуваарилан, хамрагдсан хүмүүст цэвэрлэгээний материал шуудай, бээлий, маск зэргийг дүүргээс олгосон юм.

Хөдөлмөрийн хэлтсээс ажилгүй 600 иргэдийг түр ажлын байраар ханган өдрийн 22000 төгрөгний урамшуулал олгон ажиллуулжээ.

Нийтэлсэн: Д.Жамбалдорж

Сэлбэ голын ай, савыг цэвэрлэжээ  
Үзсэн: 1247 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй