Шууд Chart

Цаг агаар энэ 7 хоногт...

2020-05-18 15:19:55

2020 оны 5 дугаар сарын 18-наас 5 дугаар сарын 25-ныг хүртэлх
7 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв

- Ихэнх хугацаанд бороо орж, сэрүүн байна -

Хур тунадас: 18-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 19-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 20-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсэг, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн  хойд хэсгээр, 21-нд баруун аймгуудын нутгийн баруун, төвийн аймгуудын нутгийн хойд хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 22-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун болон зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 23-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 24-нд баруун аймгуудын нутгийн зарим газраар бороо орно.

Салхи: 20, 21-нд ихэнх нутгаар, 22-нд баруун болон говийн аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр секундэд 9-14 метр, зарим үед түр зуур секундэд 16-18 метр хүртэл ширүүсч шороон шуурга шуурна. Бусад хугацаанд секундэд 6-11 метр байна.

Агаарын температур: Хугацааны эхээр ихэнх нутгаар дулаан, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 1-6 хэм, өдөртөө 14-19 хэм дулаан, Алтайн өвөр говиор шөнөдөө 11-16 хэм, өдөртөө 29-34 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 3-8 хэм, өдөртөө 20-25 хэм дулаан байх төлөвтэй. 20-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, говийн аймгуудын нутгаар, 21-нд баруун аймгуудын нутийн баруун хэсэг, зүүн аймгуудын нутгаар, 22-нд баруун аймгуудын нутаг, төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 23-нд ихэнх  нутгаар бага зэрэг сэрүүсч, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 4 хэм хүйтнээс 1 хэм дулаан, өдөртөө 10-15 хэм дулаан, Алтайн өвөр говь болон говийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 5-10 хэм, өдөртөө 17-22 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 0-5 хэм, өдөртөө 12-17 хэм дулаан байх төлөвтэй.


Цаг агаар энэ 7 хоногт...  
Үзсэн: 1691 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй