"Xbox Live" үйлчилгээнийх нь нууцлал, хамгаалалтын сул талыг олж илрүүлсэн таван настай хүүд "Microsoft" компани албан ёсоор талархлаа илэрхийлсэн байна. Тодруулбал, Калифорнийн Сан Диего хотод амьдардаг Кристофер Вон Хассел аавынхаа хаягийг ашиглан зөв нууц үгийг нь оруулалгүйгээр хэрхэн нэвтрэх аргыг олжээ. "Microsoft"-ийн мэргэжилтнүүд "Xbox Live"-ийн энэхүү сул талыг нэн даруй зассан бөгөөд "Microsoft"-ийн бүтээгдэхүүнтэй холбоотой асуудлуудыг олж илрүүлсэн хүмүүст талархлаа илэрхийлэх зорилгоор нээсэн онлайн хуудаснаа Кристоферийн нэрийг оруулсан байна. Мөн түүнийг 50 ам.долларын дөрвөн тоглоом болон "Xbox Live"-ийг бүтэн жил үнэгүй ашиглах эрхээр шагнажээ. Кристофер хүү нэвтрэх хэсэгт буруу нууц үг оруулсны дараа нууц үгийг баталгаажуулах хоёр дахь хэсэг гарч ирдгийг олж анзаарсан аж. Улмаар space bar буюу үг хооронд зай авдаг товчлуурыг дарж тэрхүү зайг дүүргэвэл аавынхаа хаягаар нэвтэрч болдгийг олж мэджээ. Үүний дараа түүний аав Роберт Xbox Live-д ямар сул тал байгаа талаарх дэлгэрэнгүй мэдээлийг "Microsoft"-т илгээсэн аж.
РАЛЬДИЙ.А shuum.mn/
РАЛЬДИЙ.А shuum.mn/
Таван настай хүү "Xbox"-ийн нууцлалын сул талыг илрүүлжээ | ||
Үзсэн: 1445 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.