![](/uploads/201001/news/thumb/.png)
Одоогоор олон жилийн дунджаас давсан их хүйтрэл болоогүй мөртлөө Монголыг зудын байдалд оруулаад байгаа хүйтэн зарим нэг хүний мөсгүй, ашиг хонжоо хайгчдад боломж олгож байгаа бололтой. Чоно борооноор гэгчээр зуд, хүйтрэл, малчдын эмгэнэлээр далимдуулагчид бас байна. Хэдийгээр одоохондоо үхсэн малын мах зарж байна гэж дуулдаагүй ч магадлал өндөр байгаа юм. Уржигдар Баянгол дүүргийн харьяат Б “Хүчит шонхор” худалдааны төвөөс үхрийн мах худалдаж аваад харьтал гуяны махыг нь ухаж аваад оронд нь сэвс, малын баас чихсэн байжээ. Дээрх хэргийг “Хүчит шонхор” худалдааны төвийн байцаагчид, Чингэлтэй дүүргийн мэргэжлийн хяналтын хэлтсийн байцаагчидтай хамтран шалгаж байна. Тэд одоогоор сэвс чихсэн махны эзнийг тодруулаагүй байгаа бөгөөд худалдаалж байсан махны ченжид нь хариуцлага тооцож, торгуулийн арга хэмжээ аваад байгаа гэнэ. Түүнчлэн ийм төрлийн болоод үхсэн малын мах худалдаалагдахгүй байх баталгаагүй талаар байцаагчид ярьж байсан. Энэ тал дээр цаашид ямар арга хэмжээ авах талаар Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Мал эмнэлгийн улсын байцаагч Б.Ганхуягаас тодруулахад,
-Хүнсний захуудын байцаагчдыг хяналт шалгалтаа сайжруулахыг үүрэг болгосон байгаа. Мөн аймаг, сум, дүүргийн мэргэжлийн хяналтын байцаагч, постуудад хараа, хяналтаа сайжруулахыг даалгасан байгаа. Мөн махны ченж, худалдан авагч нар ч энэ тал дээр анхааралтай байх шаардлагатай. Үхсэн малын мах зүгээр мах хоёр андашгүй. Үхсэн малын мах сааралтсан, өнгө зүс муутай харагддаг. “Хүчит шонхор” худалдааны төвд зарагдсан сэвстэй малын махны эзнийг тодруулахаар ажиллаж байна гэв.
Сэвс чихсэн махны эзнийг олоогүй байна | ||
Үзсэн: 2034 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.