Шууд Chart

Цахим тоглоомын газруудыг бүртгэж байна

2014-04-07 10:33:33

Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор “Цахим тоглоомын газрын үйл ажиллагааг зохицуулах журам” батлагдсантай холбогдуулан Харилцаа Холбооны Зохицуулах Хороо цахим тоглоомын газрын үйлчилгээ эрхлэгчдийг бүртгэж байгаа.
Иймд цахим тоглоомын үйлчилгээ эрхэлж буй иргэд аж ахуй нэгж байгууллагууд холбогдох баримт бичгийг дарааллын дагуу бүрдүүлж энэ сарын 15-ны өдөр хүртэлх хугацаанд Харилцаа Холбооны Зохицуулах Хороонд ирж бүртгүүлэх юм байна.

Мөн хөдөө орон нутагт цахим тоглоомын газрын үйлчилгээ эрхлэгчид баримт материалаа бүрдүүлж аймгийнхаа Засаг даргын Тамгын газартаа хандахыг анхааруулжээ.
 
Дашрамд дуулгахад, цахим тоглоомын үйлчилгээ үзүүлэх газар 23:00 цаг хүртэл ажиллана. Гэхдээ 9-16 насны хүүхдэд зуны  улиралд  20:00,  өвлийн  улиралд  18:00  цаг  хүртэл үйлчлэх  юм. Хүүхдийг хоёр цагаас илүү тоглуулахгүй байхаар журамд заажээ.

 

Нийтэлсэн: А.Бүдрагчаа

Цахим тоглоомын газруудыг бүртгэж байна   
Үзсэн: 1563 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй