Шууд Chart

Ц.Мөнхбаяр тэргүүтэй хүмүүсийн ар гэрийнхэн давж заалджээ

2014-04-07 10:43:11

“Гал үндэстэн” холбооны тэргүүн Ц.Мөнхбаяр тэргүүтэй Г.Болдбаатар, Д.Төмөрбаатар, Ж.Ганболд нарыг Төрийн ордны хашаа руу гар бөмбөг шидэж, “Централ тауэр” болон Байгаль орчин, ногоон хөгжлийн яаманд тэсрэх бөмбөг байрлуулсан, мөн иргэдийн амгалан тайван байдалд заналхийлсэн хэрэгт буруутгаж, шүүхээс 21.6 жилийн хорих ял, М.Мөнхболдод хоёр жилийн ял тус тус оноосон.
 
Тэгвэл Ц.Мөнхбаяр нарын ар гэрийнхэн тэдэнд оноосон ялыг эсэргүүцэн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаад байгаа юм. Давж заалдах шатны шүүх хурал маргааш болохоор товлогджээ.
Нийтэлсэн: А.Бүдрагчаа

Ц.Мөнхбаяр тэргүүтэй хүмүүсийн ар гэрийнхэн давж заалджээ   
Үзсэн: 1315 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй