Шууд Chart

Ардчилсан намын “анхлан” тэмдэглэх ёстой баярын өдөр

2014-04-07 11:03:38

Ардчилсан нам улсын дээд шүүхэд 1990 оны дөрөвдүгээр сарын 7-ны өдөр бүртгүүлэх хүсэлтээ анхлан гаргаж байсан түүхтэй. Уг өдрийг Ардчилсан нам анх байгуулагдсан өдөр хэмээн нэрийдэж, орон даяар тэмдэглэн өнгөрүүлдэг.

Энэ жилийн тэмдэглэлт өдрийн хүрээнд Ардчилсан намын зүгээс өнгөрсөн амралтын өдрүүдэд орон даяар баярын хурал зохион байгуулж, гишүүд дэмжигчдийнхээ дунд урлаг, спортын тэмцээн уралдаан явуулсан байна.
 
Түүнчлэн өнөөдөр Монголын хүүхдийн ордонд нийслэлчүүдэд зориулсан Ардчилсан намын баяр болох бөгөөд  уг арга хэмжээнд намын дарга, Ерөнхий сайд  Н.Алтанхуяг, Нийслэлийн АН-ын дарга Э.Бат-Үүл, бусад удирдлагууд болон намын гишүүд, дэмжигчид оролцоно.  Энэ үеэр тус намд шинээр элсэгчдэд намын батлах гардуулах аж.
 
Дашрамд дурдахад, уг өдрийг 12-р сарын 06-ны тэмдэглэлт өдөртэй андуурах хүмүүс цөөнгүй байдаг. 2000 оны 12-р сарын 6-ны өдөр Ардчилсан үзэл баримтлал бүхий улс төрийн таван нам нэгдэж, Ардчилсан намыг шинэчилсэн бодлогын хүрээнд байгуулж байсан түүхтэй.  Түүнчлэн Монгол оронд ардчиллын анхны цуглаан 1989 оны 12-р дугаар сарын 10-ны өдөр болж байсантай холбогдуулан, мөн баяр болгон тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай билээ.
 
Харин 2007 оноос хойш Олон улсын хэмжээнд жил бүрийн есдүгээр сарын 15-ны өдрийг Ардчиллын өдөр болгон тэмдэглэж байгаа. Уг шийдвэрийг НҮБ-ын Ерөнхий ассамблейгаас гаргасан гэдгээрээ ихээхэн ач холбогдолтой бөгөөд “Ардчилал нь нийгэм, эдийн засгийн хөдөлгүүр, энх тайван, аюулгүй байдлын үндэс, хүн төрөлхтний оюуны хөгжлийн тулгуур юм” гэж НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мун ардчиллын өдөрт зориулсан илтгэлдээ өгүүлсэн байдаг.  
 
 
Нийтэлсэн: Ж.Мядагбадам

Ардчилсан намын “анхлан” тэмдэглэх ёстой баярын өдөр  
Үзсэн: 2144 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй