Энэ сарын 10-нд “Хүүхдийг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх өдөр” тохионо. Бага насны хүүдүүдийг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд Нийслэлийн ЗЦГ-ын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэлтсээс зохион байгуулж байгаа юм.
Улсын хэмжээнд 2013 онд зам тээврийн ослын улмаас улсын хэмжээнд нийт 37 хүүхэд амь насаа алдаж, 197 хүүхэд хүнд, хүндэвтэр гэмтэл авчээ. Осолд өртөж байгаа хүүхдүүдийн дийлэнх нь 7-14 насныхан байна. Тиймээс хүүхдүүд ихэвчлэн гэр, сургууль, цэцэрлэг гэсэн маршрутаар явж байгаад осолд өртдөг аж.
“Хүүхдийг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх өдөр” болно | ||
Үзсэн: 2466 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.