Энэтхэгт 814 сая сонгогч оролцсон дэлхийн хамгийн нүсэр санал хураалт эхэлсэн бөгөөд есөн үе шаттай явагдаж тавдугаар сарын 12-нд дуусах юм.
Харин саналыг тавдугаар сарын 16-нд тоолж, дүнг албан ёсоор зарлана.
Парламентийн 543 суудлын 272 суудлыг авсан нам Засгийн газраа бүрдүүлэх эрхтэй болох бөгөөд энэ удаагийн сонгуульд Энэтхэгийн авлигын эсрэг нам хүчтэй өрсөлдөнө гэж ажиглагчид үзэж байна.
2009 оны парламентийн сонгуулиас хойш сонгогчдын тоо 100 саяар өсч, санал авах байрын тоо 930 мянга болж нэмэгджээ.
Энэтхэгт парламентийн сонгууль эхэллээ | ||
Үзсэн: 803 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.