Шууд Chart

Цэнгэлдэх хүрээлэнгийн эргэн тойронд хог ихэдсээр байна

2013-07-11 17:26:45

Цэнгэлдэх хүрээлэнгийн эргэн тойронд хог хөглөрөн үзэгдэх нь ихэдсээр байна. Сүхбаатар дүүргийн тохижилт үйлчилгээний компаний нийт 60 ажилтан өчигдөр оройноос хойш дөрвөн  машин хог ачаад байгаа ч хүчин чадал нь хүрэлцэхгүй байгаа аж. Наадамчин олон төв цэнгэлдэхийн эргэн тойронд майхан хүртэл зоон тухласнаас гадна ил задгай сууж хооллох нь их байгаа учраас ийнхүү хог ихээр овоороход хүрээд байна.

Сүхбаатар дүүргийн ТҮК-ээс наадамчин олондоо хандан цэвэрхэн наадахыг уриаллаа. Тус ажлын хэсгийнхэн  маргааш 13 цаг хүртэл ажиллах юм байна.

Нийтэлсэн: Ж.Мядагбадам

Цэнгэлдэх хүрээлэнгийн эргэн тойронд хог ихэдсээр байна  
Үзсэн: 2098 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй