Шууд Chart

Израилийн Ерөнхий сайд Бенжамин Нетаньяахугийн хэргийн шүүх хурал эхэллээ

2020-05-27 12:45:16

Эх сурвалж: https://www.wionews.com

Албан үүргээ гүйцэтгэж буй Израилийн Ерөнхий сайд Нетаньяахугийн шүүх хурал өнгөрсөн ням гарагт эхлэв. Түүнийг хээл хахууль, луйвар, итгэл алдсан хэрэгт буруутгаж буй бөгөөд тэрээр шүүх хурлын танхимд орохоос өмнө өөрийгөө буруугүй гэж мэдэгдсэн юм. Долоо хоногийн өмнө тэрээр Ерөнхий сайдын албан тушаалд 5 дахь удаагаа ажиллахаар тангарагаа өргөсөн юм. Нетаньяаху нь энэ жилийн 3 дараалсан сонгуулийн үр дүнд тус албан тушаалд очсон ба улс төрийн тавцанд хэрхэн үлдэж чадахыг өөрийн гол өрсөлдөгчтэй эрх мэдлийг хуваах санаанд оромгүй хэлцэл хийснээр харуулсан нэгэн.

Түүнийг саятан найзуудаасаа бэлэг авдаг, үйл ажиллагаагаа эерэгээр харуулах зорилгоор хэвлэл мэдээллийн хэрэгслийн магнатуудад хөнгөлөлт олгодог зэрэг асуудалд өнгөрсөн арван нэгдүгээр сард хэрэгт татсан. Тэрээр Иерусалимын тойргийн шүүхэд ирэхдээ барууны чиглэлийн Ликуд намын сайд нарын хамт иржээ. Шүүхийн танхимд Нетаньяаху болон шүүгчид масктай байв. Яллах дүгнэлтийг ойлгосон эсэх талаар шүүгчийг асуухад тэрээр ойлгож байгаагаа илэрхийлэв.

Дараагийн шүүх хуралдааныг 6 дугаар сарын 19-нд зарласан байна. Израилийн шинжээчдийн үзэж байгаагаар шүүх хурал олон сар, жилээр үргэлжлэх боломжтой ажээ. Хээл хахуульд 10 хүртэл жилээр хорих, эсхүл торгуулийн ял, харин луйвар, итгэл алдсан хэрэгт 3 хүртэл жилээр хорих ял оногдуулах боломжтой байна.


Израилийн Ерөнхий сайд Бенжамин Нетаньяахугийн хэргийн шүүх хурал эхэллээ  
Үзсэн: 1030 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй