Шууд Chart

Цагдан хорих байрны нөхцөл байдалтай танилцана

2014-04-08 10:16:35

Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн Н.Ганбаяраар ахлуулсан ХЭҮК-ын Ажлын хэсэг өчигдөр  Өвөрхангай аймгийг зорилоо. Тус ажлын хэсэг нь өчигдрөөс эхлэн 11-ний өдрийг хүртэл Өвөрхангай аймгийн төв Арвайхээр суманд ажиллаж, "Хүний эрхийн нээлттэй өдөр" арга хэмжээг зохион байгуулах юм.  Энэ арга хэмжээ нь ХЭҮК-ын үйл ажиллагааг орон нутгийн иргэдэд сурталчлах, хүний эрхийн талаарх хууль тогтоомжийн хэрэгжилтийг үнэлэх, иргэд, олон нийт, төрийн байгууллага, албан тушаалтнуудын хүний эрхийн мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх зорилготой сургалт, сурталчилгаа, хяналт шалгалтын цогц арга хэмжээ аж.

Энэ удаагийн арга хэмжээг ХЭҮК НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн дэмжлэгтэйгээр Өвөрхангай аймгийн Засаг даргын Тамгын газартай хамтран зохион байгуулж байна. Хүний эрхийн өдрийн хүрээнд аймгийн удирдлагуудтай уулзалт хэлэлцүүлэг зохион байгуулж, "Төрийн үйлчилгээн дэх хүний эрхэд суурилсан хандлага" зэрэг сэдэвт хүний эрхийн сургалтуудыг тус аймгийн ЗДТГ, ИТХ болон иргэдэд үйлчлэх чиг үүрэг бүхий төрийн захиргааны албан хаагчдад явуулна.
 
Мөн аймгийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба, эрүүлжүүлэх, цагдан хорих байр, хорих анги, цэргийн анги салбарын хүний эрхийн нөхцөл байдалтай танилцаж, хяналт шалгалтын ажил зохион байгуулах, аймгийн Засаг дарга, ИТХ-аас сүүлийн хоёр жилд гаргасан нийтээр дагаж мөрдөх захирамж, тогтоол, шийдвэрүүдэд хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийх юм байна.
 
Нийтэлсэн: А.Бүдрагчаа

Цагдан хорих байрны нөхцөл байдалтай танилцана   
Үзсэн: 1088 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй