Шууд Chart

54 иргэн цэргийн албыг дүйцүүлэн хаана

2014-04-08 10:52:41

Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан өчигдөр болж хуралдаанаар цэргийн албыг дүйцүүлэн хаах иргэдийн тооны дээд хязгаар батлах тухай асуудлыг хэлэлцлээ. Засгийн газрын 2008 оны 49 дүгээр тогтоолоор цэргийн албыг дүйцүүлэн хаах журмыг баталсан бөгөөд журмын дагуу НИТХ нь Засгийн газраас тогтоосон цэргийн албыг дүйцүүлэн хаах иргэдийн дээд тооны хязгаарыг үндэслэн дүүрэгт алба хаах иргэдийг тоог баталдаг. 
 
2014 оны 73 дугаар тогтоолоор энэ онд цэргийн албыг дүйцүүлэн хаах иргэдийн тооны дээд хязгаарыг баталсан. Энэхүү тогтоолыг үндэслэн НИТХ-ын Тэргүүлэгчид нийслэлийн хэмжээнд цэргийн албыг биеэр дүйцүүлэн хаах иргэдийн тооны дээд хязгаарыг Баянгол, Сонгинохайрхан, Чингэлтэй дүүрэгт тус бүр найм, Баянзүрх, Сүхбаатар, Хан-Уул, Налайх, Багануур, Багахангай дүүрэгт тус бүр тав буюу нийт 54 иргэнийг элсүүлэхээр тогтсон байна.
 
Нийтэлсэн: А.Бүдрагчаа

54 иргэн цэргийн албыг дүйцүүлэн хаана   
Үзсэн: 1060 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй