Эх сурвалж: www.aljazeera.com
Ватиканаас тендерийн ил тод байдлыг нэмэгдүүлэх, өрсөлдөөнт сонгон шалгаруулалт явуулж зардлыг бууруулах зорилгоор шинэ хууль гаргаад байна. Даваа гарагт хэвлэгдсэн уг хууль нь Пап Францисаар удирдуулсан 4 жилийн ажлын үр дүн юм.
2013 онд сонгогдсон Аргентин Пап лам Францис нь Ватиканы санхүүгийн сахилга батад анхаарлаа хандуулж ирсэн бөгөөд энэ нь зарим санваартны эсэргүүцэлтэй тулж байсан юм.
“Шинэ хууль авлигын аюулыг үлэмж бууруулна” гэж хуулийн танилцуулгад дурдсан байна.
Уг хуульд зохион байгуулалттай гэмт хэргийн бүлэглэлтэй холбоотой хэрэгт яллагдсан хүмүүсээс ирүүлсэн тендерээс татгалзах, тендер шалгаруулалтын үйл ажиллагаанд ёс зүйн зарчмыг баримтлах, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байх асуудал тусгагдсан байна.
Авлигыг таслан зогсоох зорилгоор Ватикан тендерийн шинэ хууль гаргав | ||
Үзсэн: 861 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.