Шинэчлэлийн Засгийн газар Гудамж төсөл Улаанбаатар хотын замын ачааллыг бууруулах зорилгоор 33 уулзварыг шинэчлэн сайжруулах ажлыг эхлүүлээд байгаа. Өнгөрөгч онд л гэхэд 11 уулзварыг ашиглалтад оруулсан.
Тэгвэл уг төслийн хүрээнд шинэчилж, өргөтгөсөн уулзварын камерын бичлэгийг интернэтээр шууд үзэх боломжтой байдаг юм байна. Монголдоо анх удаа "streamserver" аргаар интернэтийн сүлжээнд камерын бичлэгийг байршуулах ажлыг "Женералтеч" ХХК гүйцэтгэжээ. Аль замын уулзвар ямар ачаалалтай байгааг та гэртээ, ажилдаа компьютер, гар утас ашиглан харах боломжтой. Жолооч тохиромжтой цагаа сонгож хөдөлгөөнд оролцсоноор замын ачаалал 20 орчим хувиар буурдаг болохыг мэргэжилтнүүд тогтоосон байдаг. http://gudamjtusul.mn/camera/
Замын түгжрэлийг интернэтээр харах боломжтой боллоо | ||
Үзсэн: 8984 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.