Шууд Chart

Талын хөх чононууд Японы шигшээ багийг Улаанбаатар хотод хүлээн авна

2020-06-09 09:26:40

“Катар-2022” хөлбөмбөгийн ДАШТ болон 2023 оны Ази тивийн АШТ-д оролцох эрхийн төлөөх урьдчилсан шатны тоглолт цар тахлын улмаас хойшилсон билээ. Тэгвэл саяхан шинэчилсэн хуваарь гарчээ.

Монгол Улсын хувьд энэхүү тэмцээний F хэсэгт Япон, Киргиз, Тажикстан, Мьянмар зэрэг улсын багтай нэг хэсэгт орсон байна.

Ази тивийн урьдчилсан шатны F хэсгийг Японы шигшээ баг дөрвөн хожил, нэг ч ялагдал амсалгүй 12 оноотой тэргүүлж байгаа бол тэдний араас Киргиз, Тажикстан, Мьянмар зэрэг улсын шигшээ баг удаалж буй.

Монгол Улс одоогоор таван тоглолт хийгээд байгаа бөгөөд нэг хожил, дөрвөн хожигдолтойгоор нийт гурван оноотой хэсгийнхээ сүүлийг мушгиж байна.

103284800_3422481427785623_3541228158867266197_o-500x500

Гэхдээ Монголчуудад дараагийн шатанд шалгарах боломж бүрэн дүүрэн бий. Талын хөх чононууд ирэх аравдугаар сарын 13-нд Азийн төдийгүй дэлхийн шилдэг хөлбөмбөгийн философитой гэгддэг Японы шигшээ багийг Улаанбаатар хотод хүлээн авч тоглох бол Тажикстан болон Киргиз Улсын шигшээ багтай нутагт нь тоглоно.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Талын хөх чононууд Японы шигшээ багийг Улаанбаатар хотод хүлээн авна  
Үзсэн: 995 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй