Шууд Chart

Компанийн сайн засаглалыг дэмжих Малайзын хууль хэрэгжиж эхэллээ

2020-06-09 10:46:20

Эх сурвалж: www.malaymail.com

Өнөөдрөөс эхлэн дагаж мөрдөгдөж буй Малайзын Авлигатай тэмцэх хорооны 2009 оны хуулийн 17А дугаар бүлэг (2018 онд нэмэлт, өөрчлөлт орсон)-ийн зохицуулалт нь шударга ёс, компанийн сайн засаглал бүхий бизнесийн үйл ажиллагааг дэмжинэ.

Уг хуулийн нэмэлт, өөрчлөлтөд зааснаар арилжааны байгууллагын ажилтан, эсхүл арилжааны байгууллагын салбар нь авлигын гэмт хэрэгт холбогдвол тухайн байгууллагад мөн шийтгэл хүлээлгэнэ.

Парламентаас уг хуулийн нэмэлт, өөрчлөлтийг 2018 оны 4 дүгээр сарын 5-ны өдөр баталсан бөгөөд шинэ хуулийг мөрдөж эхлэхээс өмнө арилжааны байгууллагуудад холбогдох бэлтгэлийг хангуулах зорилгоор хэрэгжүүлж эхлэх хугацааг хоёр жилээр хойшлуулсан аж.

“Хэрэв тухайн арилжааны байгууллага буруутай болох нь тогтоогдвол, хуулийн 17А-ийн (2) дахь хэсгийн дагуу хүлээлгэх шийтгэл нь тухайн хээл хахуулийн хэмжээг 10 дахин нэмэгдүүлсэн хэмжээнээс багагүй, эсхүл 1 сая малайз ринггитээр торгох ял, эсхүл 20 хүртэлх жилийн хорих ял оногдуулах юм.

Хэдий тийм ч тухайн арилжааны байгууллага өөрийн үйл ажиллагаа, эсхүл бизнестээ авлигаас урьдчилан сэргийлэхэд шаардлагатай процедурыг бий болгосон гэдгээ нотолсон бол дээрх шийтгэлээс зайлсхийх боломжтой аж.


Компанийн сайн засаглалыг дэмжих Малайзын хууль хэрэгжиж эхэллээ  
Үзсэн: 956 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй