Шууд Chart

Монголбанк саналыг 100 хувь биелүүллээ

2014-04-08 15:48:54

Монголбанкнаас гадаад валютын дуудлага худалдааг долоо хоног бүрийн мягмар, пүрэв гарагт тогтмол зохион байгуулдаг ба дуудлага худалдаанд зөвхөн банкны үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй банкууд оролцдог. Харин энэ удаа тус банк 1781.00 төгрөгийн хаалтын ханшаар 27.6 сая ам.доллар худалджээ. Юанийн дуудлага худалдаагаар банкууд юань худалдан авах санал ирүүлж, Монголбанк оролцоогүй байна. Мөн өдрийн ээлжит гадаад валютын своп, форвард хэлцлээр банкууд 36.5 сая ам.доллар худалдан авах төгрөгийн своп хэлцлийн санал ирүүлж, Монголбанк саналыг 100  хувь биелүүлжээ. 

 
 
Нийтэлсэн: А.Бүдрагчаа

Монголбанк саналыг 100 хувь биелүүллээ   
Үзсэн: 1039 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй