
Английн Премьер лигийн улирлын тоглолтууд нөгөөдөр буюу энэ сарын 17-ноос “Астон Вилла”- “Шеффилд Юнайтед”, “Манчестер Сити”- “Арсенал” клубийн тоглолтоор эхлэх гэж байна.
Премьер лигийн улирлын 92 тоглолт дутуу байгаа бөгөөд бүх тэмцээнийг танхимын үзэгчгүйгээр зохион байгуулж, “Sky Sports”, “BT Sport”, “BBC Sport” суваг бoлон “Amazon Prime” үйлчилгээгээр шууд дамжуулах аж.
Премьер лигийн тэмцээнүүдийг 1992 оноос зохион байгуулж эхэлснээс хойш “BBC Sport” суваг анх удаа дөрвөн тэмцээнийг шууд дамжуулах гэж буй нь энэ ажээ. Харин “Sky Sports” сувгийн хувьд 64 тэмцээнийг дамжуулах юм байна.
Премьер лигийн улирлын тоглолтуудыг цар тахлын улмаас өнгөрсөн гуравдугаар сарын 13-нд зогсоосон бөгөөд гуравдугаар сарын 9-нд “Лестер Сити”- “Астон Вилла” клубийн тоглолт 4-0 онооны харьцаатайгаар дууссанаас хойш 100 хоногийн дараа дараагийн тоглолт болох гэж буй нь энэ юм.
Английн Премьер лигийн улирлын тоглолтууд нөгөөдөр эхэлнэ | ||
Үзсэн: 1747 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.