![](/uploads/201404/news/thumb/203ede40e5cf97273d8b78f3779340d4_x3.jpg)
Уншигч та бүхэндээ өнөөдөр буюу дөрөвдүгээр сарын 9-ний өдөр тутмын сонинуудын онцлох мэдээллийн тоймыг хүргэж байна.
“Өнөөдөр” сонины энэ өдрийн дугаараас “Малын боол болохгүй ээ. Мянган малтай л болно”, “Гал үндэстэнийхний ялыг хөнгөрүүллээ”, “Mongolia mining 2014 маргааш эхэлнэ”, “Да.Ганболд: Банкуудын санхүүжилт хэрхэн шийдэгдсэнээс үл хамаарч оюутолгой төсөл хэвийн үргэлжлэх болно” гэсэн мэдээллийг онцлож байна.
“Өдрийн сонин”-ы өнөөдрийн дугаарт “Богд уулын арын зам ирэх наймдугаар сард ашиглалтад орно”, “Bank of china Монголд салбараа нээвэл бидэнд ийм эрсдэл байна”, “Цагдаа цагдаагаа шалгадаг болсноор эрүүдэн шүүлт өснө гэж дүгнэжээ” зэрэг нийтлэл, мэдээллүүд оржээ.
“Зууны мэдээ” сонины өнөөдрийн дугаарт “5220 хүн ажилтай боллоо”, “Рашаан сувиллын газруудыг төрийн анхааралд оруулъя гэв”, “Б.Лхагважав: Танхим засаглалын хямралд орчихоод байна”, “Ц.Мөнхбаярын ялыг 14 жилээр буурууллаа”зэрэг сурвалжлага, мэдээ болон ярилцлагыг онцлож байна.
“Монголын үнэн” сонинд нийтлэгдсэн “Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын ажил зогсох нь”, “Бат-Үүл дахин төлөвлөлтийг дэмжихгүй байгаа ерөнхий сайдад гомдов”, “Давхар дээлтнүүдийг бусад нь ингэж үзэж байна”, “Оюутнуудыг жагсаалд оролцохгүй байхыг анхааруулав” зэрэг нийтлэл, сурвалжлага, мэдээллийг онцлов.
“Улс төрийн тойм” сонины өнөөдрийн дугаарт “Хүүхдээ сайн хүн болгоё гэвэл юнителийн рекламыг битгий үзүүлээрэй”, “Хоёр тийшээ харсаар С.Оюун, Ц.Оюунгэрэл нар хэзээ хамтрах вэ”, “Ц.Ширэндэв: АН-ынхан алтны компаниудыг өмөөрдөг гэсэн яриа бий”, “Эдийн засгийн боолчлолыг дэмжсэн сайдуудтай хариуцлага тооцъё” зэрэг нийтлэл, сурвалжлага, ярилцлагыг онцлож байна.
“Өглөөний сонин”-оос” “Түлэгдэж шаналсан хүүхдүүдэд эмнэлэг хэрэгтэй байна”, “Д.Төмөрбаатар: Монгол улсыг сурталчилж байгаа учраас хүнд суртал гаргах эрхгүй”, “Галзуурсан нохой эзнээ ноцжээ”, “Баяглаг бүтээгчдийн түүчээ болсон 7000 залуу төв талбайд чуулав” зэрэг сурвалжлага, мэдээлэл, ярилцлагыг уншиж болно.
“Үндэсний шуудан” сониноос “Давхар дээлийг тайлах сонирхол МАН-ынх уу, нийгмийн захиалга уу”, “Нийслэл буцааж авсан газраа дуудлага худалдаанд оруулахаар боллоо”, “Хөгжиж буй манайх шиг улсуудад хөрөнгө оруулалт саарах хандлагатай байна”, “Ж.Батзандан: Засаг бодит үнэнтэй тулгарахаас айж байна” нэртэй мэдээ, ярилцлагыг уншиж болно.
Сонины онцлох мэдээний тойм | ||
Үзсэн: 1388 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.