Шууд Chart

Анхны төгсөгчид дипломоо гардан авлаа

2020-06-17 14:57:29

МХБХ-ны ерөнхийлөгч А.Ганбаатар 2017 оныг “Дасгалжуулалтын жил” болгон зарлаж, дасгалжуулагчийн боловсрол, түүнийг олгох сургалтуудад чиглэсэн олон ажлыг МХБХ хийсний нэг нь МУБИС-д Хөлбөмбөгийн дасгалжуулагчийн ангийг нээсэн явдал байсан юм.

Тухайн жилд 20 оюутныг тус ангид элсүүлж төлбөрийн тэн хагасыг Монголын Хөлбөмбөгийн Холбоо гаргахаар болсон бөгөөд энэ жил эхний оюутнууд эрдмийн зэргээ хамгаалж бакалаврын дипломоо гардан авлаа.

Эдгээр оюутнууд цаашид хөлбөмбөгийн багш, дасгалжуулагчаар ажиллаж Монголын хөлбөмбөгийн ертөнцөд үнэтэй хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна.

Энэхүү боломжийг олгосон Монголын Хөлбөмбөгийн Холбооны ерөнхийлөгч А.Ганбаатар болон аппараттын хамт олонд, мөн Монгол Улсын Боловсролын Их Сургуулийн эрдэмтэн багш нартаа талархаж байгаагаа оюутнууд маань илэрхийлж байсан юм.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Анхны төгсөгчид дипломоо гардан авлаа  
Үзсэн: 789 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй