Шууд Chart

Шинэ загварын шоу дахин болохыг үгүйсгэхгүй

2014-04-09 11:35:59

Сүүлийн өдрүүдэд Монголын цагдаа нар хувцас загварын шоу үзүүлээд тун завгүй явна. Хажуугаар нь өнгөрөх хүн бүр тэдэн дээр харц унагаж, инээмсэглэнэ. Дэндүү сайхан харагдаад харц шидэлж, инээмсэглэл тодруулаад байгаа юм болов уу гэтэл үгүй ээ. Хуруугаараа зааж ирээд л инээлдэх нь тэднийг шоолж буйг илтгээд байх шиг. Тийм ээ. Тэд үнэндээ инээдтэй харагдаж байна. Жимсэнд хамт явах гэж байгаа Жигмэд, Тогмид хоёр ч юм уу, эсвэл салхинд гарах гэж буй хүний хувцас шиг, хамгаалагч шиг  гэх цагдаагийн шинэхэн хувцасны тухай шүүмжлэл тасрахгүй байна. Эдгээр зүйрлэл дунд хамгийн муухай нь “япон жуулчин шиг” гэх тодотгол юм. Энэ нь Монгол төрийн цагдаа гэж хэлэгдэхээр, хүндлэгдэхээр юу ч энэ хувцсанд шингээгүйг илтгэж байна. Осолдохгүй л түүнийг цагдаа мэргэжилтэй монгол хүн өмсч байгаа нь үнэн байх.    

Цагдаагийн алба хаагчдын хувцас түүхэндээ 12 дахь удаагаа шинэчлэгдэж байгаа нь энэ ажээ. Анх 1921-1930 онд Үндэсний хэв загвартай хувцас өмсөж байсан бол 1930 оноос эхлэн Европ маягийн буюу ОХУ-ын цэрэг цагдаагийн загвартай хувцас өмсөж эхэлсэн байна. Тодруулбал, мөрдэс нь захан дээрээ хадагддаг байсан хувцас юм. Дараагийн шинэчлэлийг 1936 онд хийжээ. Түүнчлэн 1944-1945 онд дүрэмт хувцас шинэчлэгдэж таних тэмдгээ мөрдэс дээрээ зүүж эхэлсэн аж. Түүнээс хойш 1951, 1962, 1970, 1977, 1984, 1988, 1993, 1995 онд шинэчлэгджээ. Харин энэ удаагийнх гэж тодотговол, 2013 онд цагдаагийн шинэ загварын дүрэмт хувцасны загвар батлагдан гарсан байх юм. Ингээд энэ оноос цагдаа нар шинэ хувцсаар жигдрэх болсон гэж болно. Цагдаа нар шинэ хувцсаараа гангараад эхлэнгүүт л тэдний хувцасны тухай шүүмж тасрахаа болив. Энэ талаар салбарын сайд нь “Цагдаагийн хувцсыг шүүмжилж буй хүмүүст шинэ, хуучин хувцсыг нь өмсгөөд 4 цаг үүрэг гүйцэтгүүлээд үзэхэд шалтгааныг нь ойлгох байх даа. Хууль сахиулагчдад гоё харагдах хувцаснаас илүү, аюулгүй ажиллах хувцас чухал. Гоё харагдах ёслолын хувцас нь тусдаа байгаа. Байнгын нартай байдаг Монгол шиг газар бүхэл өдөржин гадаа үүрэг гүйцэтгэдэг хүмүүс өөрсдөө ийм малгайтай байх шаардлагатай гэж үзсэн дээ. Цагдаагийн хувцасны өнгө солигдоогүй, хуучин байсан хар хөх өнгөний тэр кодоороо хийгдсэн. Гандсан өнгийг нь хараад дасчихсан бололтой. Жил болгон зардаг байсан цагдаагийн алба хаагчдын хувцасны хангалтын зардлаар хувцасны шинэчлэл хийсэн. Нэг ч төгрөг төсөвт нэмж тусгаагүй” гэж өөрийн фэйсбүүк болон твиттер хуудаснаа бичсэн байгаа юм.

Түүний энэ мэдэгдлээс харвал цагдаа нар урд нь их аюултай хувцас өмсдөг байсан бололтой. Хэрэв энэ үнэн бол тэдгээр хувцсыг урлаж, цагдаа нарт өмсүүлэх шийдвэр гаргасан хүмүүст хатуу хариуцлага хүлээлгэх ч багадах болов уу. Цагдаа хүн учраас хүний биед халтай, аюултай хувцас өмсүүлсэн нь хүний эрхийг ноцтой зөрчсөн хэрэг билээ. Шинэ хувцасны давуу талыг алба хаагчдын хөдөлгөөнд саад болохгүй, цаашлаад үзэмжтэй байх зэргийг бодолцсон гэж ЦЕГ-ын санхүү хангамжийн хувцасны ахлах мэргэжилтэн Б.Ганзориг хэлж байна билээ. Энэ шинэ хувцас Монголын цагдаа нарын өмнөх хувцаснаас нь илүү үзэмжтэй, цог золбоотой харагдуулж байгаа эсэхийг уншигч та тунгаан бодно биз ээ. 

Энд анхаарах бас нэг зүйл бий. Эдгээр хувцсыг Туркт захиалан хийлгэжээ. Хувцас солих шаардлага үнэхээр гарсан байлаа гэж бодоход тэдгээр хувцсаа дотооддоо үйлдвэрлэж, үндэсний үйлдвэрлэлээ дэмжиж болохгүй байсан гэж үү. Дотоодынхоо 20 том үйлдвэрт ажлыг нь хуваарилаад дэмжээд өгсөн бол 3.5 тэрбум төгрөг хил давж хийсэн одохгүй байсан. Гадаадын зах зээлийг дэмжсэн энэ үйлдлийг гайхах хүн олон байгаа юм. Тэгвэл энэ тухай Цагдаагийн ерөнхий газраас дотоодын компаниуд хүүхдийн дүрэмт хувцас үйлдвэрлээд асуудал их үүссэн учраас хийж чадахгүй гэж хэлсэн хэмээн тайлбарлаж байна. Өнгөрсөн оны сүүлчээр батлагдсан Боомтын тухай хуулийн дагуу Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх газар энэ сараас Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газар болон шинэ бүтэц, зохион байгуулалтаар ажиллаж эхлээд буй. Эл газар шинэчлэлтэйгээ холбоотойгоор байгууллагынхаа албан хаагчдын дүрэмт хувцсыг шинэчилсэн. Тэд ажилчдынхаа дүрэмт хувцсыг дотоодын компаниудад захиалж оёулсан жишээ байна. Тийм атлаа цагдаа нарын хувцсыг хийж чадахгүй гэсэн нь үнэн болов уу гэх хардлагыг төрүүлж байгааг нуух юун. 

Цагдаагийн шинэ хувцаснаас хүмүүсийн дургүйцлийг ихээр төрүүлж байгаа нь малгай юм. Энэ талаар салбарын сайд нь ч, ЦЕГ-аас ч цагдаа нарынхаа дунд санал асуулга явуулж байж хийсэн малгай гэж хэлж байгаа. Нарнаас хамгаалдаг саравчтай малгай гэхээр Америкийн цэргийн малгай санаанд бууж байна. Гэтэл манай цагдаа нарын малгай Америкийн цэргийн малгай битгий хэл даавуун материалаар хийгдсэн, хүчтэй салхи дэгдвэл нугараад эзнийхээ нүүрийг нь таглаж мэдэхээр байгаа юм. Дээрээс нь ямар ч сүр сүлд гэж алга. Монголчууд хүний хийморь малгай, бүсэндээ байдаг гэж ярьдаг. Тиймдээ ч энгийн амьдралдаа сүр жавхлантай малгайг сонгон өмсөх нь бий. Гэтэл Монгол төрийн цагдаагийн өмссөн шинэ загварын малгай бидний энэ үзлээс тэс ондоо. 

Төрийн цагдаа нар улс орны минь нүүр царай. Тиймээс бүх нийтийн санал асуулга явуулж хувцсыг нь шинэчилж болох байв. Гэтэл тэгсэнгүй. Эрх мэдэлтнүүд нь шийдээд явчихлаа гэхэд эх орныхоо нүүр царайг дэндүү гутаасан хэрэг болж гэж монголчууд сэтгэл дундуур байна. Ер нь Монголд дүрэмт хувцас шинэчлэх нэрээр мөнгө завшдаг тогтолцоо байгааг үгүйсгэхгүй. Хардах эрх хэнд ч нээлттэй гэдгийг энд онцлох нь зохилтой. Сурагчдын дүрэмт хувцас хичнээн их хэл ам дагуулав. Харин одоо цагдаагийн дүрэмт хувцасны тухай шүүмжлэл үүний замаар явж байна. Хамгийн шударга хэмээгдэж явсан Хууль зүйн сайд Х.Тэмүүжинг салбартаа бугшсан бүхэнтэй зоригтой тэмцэж, олон сайн ажил хийж байна гэж хүмүүс ам сайтай байсан. Монголчуудын итгэлийг олж авч чадсан шударга сайд Х.Тэмүүжин дарга нарын хувцас сольдог “мода”-ыг тойрч гарч чадсангүй. Итгэл тавьж хүлээсэн сайд маань энэ хачирхалтай үйлдлийг таслан зогсоож дөнгөөгүй болохоор цаашид ч олон удаа цагдаа нарын хувцас солигдох нь дамжиггүй биз ээ. Шотландчуудын хувцас шиг дөрвөлжин хээтэй банзал өмсч, эсвэл “Үл мэдэх цэцэгхэн хотхон”-д шиг том бүрх малгай духдуулахгүй л бол яамай болж мэдэх нь байна шүү.  

Дүрэмт хувцасны талаар хамаагүй яриа өгч болохгүй гэсэн лүндэнг дээд удирдлагаас нь цагдаа нарт өгсөн бололтой юм. Таны шинэ хувцасны талаарх сэтгэгдлийг сонсъё гэхэд “Биднийг сэтгүүлчдэд хувцасны талаар хамаагүй яриа өгч болохгүй” гэж хэлсэн гээд цагдаа нар ам нээхгүй байв. Ямар ч дүрс бичихгүй, дууг тань хурааж, зураг дарахгүй гэсэн болзолтойгоор хэдэн үг соливол малгайнаас болж хүмүүст шоолуулж байгаа нь үнэн. Малгайд гэрэлтэх зүйл байхгүй болохоор хүмүүс цагдаа гэж ялгахгүй байх шиг байна. Хичнээн дохиод ч машинууд зогсохгүй давхиад явчих юм. Араас нь машинаар хөөгөөд очихоор “Бичиг баримтаа шалгуулахаасаа өмнө л ямар сонин хувцас өмсчихөө вэ.

Цагдаа гэж танигдахгүй юм аа гэж хэлдэг болсон” тухай учирлан ярьж байна. Зарим ээж, аав хүүхдэдээ таалагдаагүй хувцсыг нь загнаад өмсүүлж харагддаг. Яг л үүнтэй адил Монголын цагдаа нар загнуулсан хүүхэд шиг урам муутайхан шинэхэн хувцсаа өмсч байж мэдэхээр байна. Монголчууд “хувцас бурхан бие чөтгөр” гэж ярьдаг. Энэ нь хувцсанд асар их чадал бийг нотлосон үг болов уу. Тийм байтал яагаад ийм сул дорой харагдах хувцас сонгосон нь үнэхээр сонин. Энэ тухайд төрийн цагдаа бол үйлчилгээний ажилтан. Хүмүүсийг айлгаж, ичээх ёсгүй гэж тайлбарласан. Ичмээр хувцас нь харин аль нь болоод байгаа нь сонирхол татсаар байна. Сүр хүчгүй харагдах хувцас хүчээр өмссөн байлаа ч ажил үйлсээрээ харин үүнийгээ нөхөж явахыг хүсье дээ, Монголын цагдаа нартаа.

Нийтэлсэн: Ж.Тагтаа

Шинэ загварын шоу дахин болохыг үгүйсгэхгүй   
Үзсэн: 13236 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [103.10.22.xxx] 2016-07-26 21:26
Сайн байна уу цагдаагийн дүрэмт хувцас хаагуур зардаг юм бэ?
103.26.194.xxx [103.26.194.xxx] 2014-04-26 22:45
dfdsfdsfds
202.126.89.xxx [202.126.89.xxx] 2014-04-13 21:10
saihan bichijee. uneheer ineedtei bgaa ni unen sh dee. bas ih shog haragdaj bgaa ni unen.ichmeer yum aa iim yum hiij bgaagaasaa
124.158.107.xxx [124.158.107.xxx] 2014-04-10 17:14
hehe yamar ch um xiisen sanaand n taaraxgyi xeseg xymyysiig mongolchuud gedeg baix
202.72.247.xxx [202.72.247.xxx] 2014-04-10 09:35
хайран мөнгө
103.26.194.xxx [103.26.194.xxx] 2014-04-10 08:31
Ер нь буур хуучин социализмын уед омсож байсан хувцас нь дээр юм байна даа. Одоо загварыг нь оорчлох хэрэгтэй гэхээр ордны улаан хувцастай торгон гэж нэрлэгддэг даалимбан цэргуудийн хувцас шиг болгочихно доо. Гэхдээ ямарч гэсэн Монгол хунээр л загврыг нь гаргуулах хэрэгтэй.
103.26.194.xxx [103.26.194.xxx] 2014-04-10 08:27
Юу нь зугээр байна гэж. Дэндуу муухай, узэмжгуй, сул дорой харагдаж байна ш дээ. Монголчууд яагаад ийм хачин хувцас омсох естой гэж. Харинч эсрэгээрээ суртэй сайхан хувцас омсох естой . Монгол хуний бие галбир, царай зус, ааш зан гээд олон юмыг бодож загвар гаргах хэрэгтэй байсан даа. Ядаж л богино холтэй монголчуудад энэ хувцас арай л бишээ. Энэ хувцасыг иж бурнээр нь оорчилж, сайн загвараар хийлгээд, ийм хачин хувцас захиалсан Сайд улсыг хохиролгуй болгох хэрэгтэй. Гэхдээ заавал оороо толох хэрэгтэй шуу. Та нарын омноос бид нар дандаа ялыг чинь уурч байж чадахгуй.
202.72.245.xxx [202.72.245.xxx] 2014-04-10 03:11
hubtsasaa soliloo geed yu oorchlogdoh yum be temuujin gyai
124.158.112.xxx [124.158.112.xxx] 2014-04-10 00:26
За зүгээр л байна ш дээ. Ганцхан улиралтай оронд бол ганган хувцас хийнэ гэхсэн. Манайх шиг оронд хувцас дулаан биед эвтэйхан байвал л болоо ш дээ хө. Хэрэггүй юм бичиж байхын. Өөр бичих юм байдгүймуу. Хүнд хэрэгтэй гайгүй юм бичээч Тагтаа минь ээ.
202.72.245.xxx [202.72.245.xxx] 2014-04-09 23:15
арай ч дээ шившиг юм даа хайран хөрөнгө
103.26.194.xxx [103.26.194.xxx] 2014-04-09 22:09
Harahaar l ineed hurmeer
103.26.194.xxx [103.26.194.xxx] 2014-04-09 22:09
Harahaar l ineed hurmeer
112.72.13.xxx [112.72.13.xxx] 2014-04-09 21:55
harvaas hymdhan huvtsas bn leeshde chaavaas tegeed teriigee buh bat ntr evteihen zagvarlag ntr gd shaagaad bhiin temuujin
103.26.194.xxx [103.26.194.xxx] 2014-04-09 21:13
Temuujin p giin mongo ugaaj baigaa ajil sh dee nogoo valyt hovor gadagsh ni bitgii mongo garga geed baisab zasgiin gazar haichaa ve mongol uildveruud oyj chadahgui gej hen ni helsen yum hairan mongo, temuujin hediig ni halaaslaa bol?
118.43.185.xxx [118.43.185.xxx] 2014-04-09 17:56
hahaha vetnam tariachin shig xaragdaj bn ene xuvtsasiig zoxioson hun lav urd zugiin tariachin hun bxaa hehehe
103.26.194.xxx [103.26.194.xxx] 2014-04-09 16:53
Huvtsanii Design gej unen algaa. Mergejliin humuusees ydaj zuvluguu avaacheee maluudaa. Ter yslol amraltiin huvtsas yu veee arai ch deeeeeeeeeeee. Ymar ch sur javhaa algaa. Heleh ug algaaaaaaaa. Sumiin delguuriin uudend zogsdog heden yajiisan shileepen malgaitai garuudaas yglaa algaa
203.91.118.xxx [203.91.118.xxx] 2014-04-09 16:44
Ёслол амралтынх нь яг Хойд Солонгосын цэрэг шиг харагдаж байна.
203.91.118.xxx [203.91.118.xxx] 2014-04-09 16:42
Арай ч дээ, ийм хувцас өмсчихөөд яаж хүнд шаардлага тавих юм болдоо, ёслол амралтын хувцас нь бүр тэнэг юмааа. Ямар Хойд Солонгосын цэрэг, цагдаа биш дээ. Зүгээр л мөнгө угаах бас нэг арга л даа.
103.26.194.xxx [103.26.194.xxx] 2014-04-09 16:31
За яахав алынь хааж л байвал болоо ард түмэн хамгаалагч цагдаа хоероо ялгана шүү
202.126.89.xxx [202.126.89.xxx] 2014-04-09 15:44
Хувцасны сайхан муухай нь яахав .Хямралын үед хэдэн оёдлынхоо үйлдвэрүүдээрээ хийлгэчихгүй яав даа Монгол улсын засаг төр минь.
202.126.89.xxx [202.126.89.xxx] 2014-04-09 15:42
Ажилгүй болсон хэдэн оёдлын үйлдвэрүүдээрээ хийлгэчихгүй даан ч яав даа .Үндэсний үйлдвэрлэлээ дэмжигч Ерөнхий сайд минь дээ.
202.21.117.xxx [202.21.117.xxx] 2014-04-09 14:30
Өмнөх хувцас нь хамаагүй дээр. Ядаж л харц дээгүүр харагддаг. Гэтэл одоо яг юу вэ. Гутармаар байгаа биз дээ.
202.21.100.xxx [202.21.100.xxx] 2014-04-09 14:05
за за нэг их муухай биш л байна шүү дээ, юмыг заавал шүүмжилж суудаг, шаардлага хангасан хувцастай л байх хэрэгтэй, тэр гоёл энэ тэрдээ өөр юм өмсөх л биз
103.26.194.xxx [103.26.194.xxx] 2014-04-09 14:00
Ayataihan l haragdaj bnlee. Bied ni evteihen. hulruhgui, us boroo nevtrehgui, bolj ugvul ayulgui baidliih hangasan bol boloosh dee. harin ch olon eeljiin huvtsastai bolj.Daraa dahiad ulam saijruulaad bur sain huvtsas heregleltei bolooroi.
103.26.194.xxx [103.26.194.xxx] 2014-04-09 13:16
Цагдаагийн хувцас эргүү болсон нь ч яахав, тийм л биз. Ийм сэдвээр ийм эргүү тэнэг, чавганцлаг юм бичих гэж. Залуу хүн шиг л байх юм уул нь. Хөгжөөч, ур чадвараа, мэдлэгээ ахиулаач. Мэргэжлийнхээ мөн чанар, үндсэн зарчмыг ойлгооч.
103.26.194.xxx [103.26.194.xxx] 2014-04-09 12:58
Сүр сүлдийг нь дарчихсан хачин хувцас өмсөх болж дээ.Хуучин хувцас нь хамаагүй дээр байсын уг нь.Бас л нэг хэсэг томчуудынх нь бизнес байх л да .
202.21.111.xxx [202.21.111.xxx] 2014-04-09 12:20
kkk ene ch neeree unen shuu hen n medegdehgui l yumnuud bhiin . guliganii aral gd kinonii giligan shig l haragdasj bga bizde. gehdee ch hoorhii tsagdaa nar yugaa medhewdee tsaanaas n l eniig oms gsn bhdaa

Бидэнтэй нэгдээрэй