
Монголын хөл бөмбөгийн холбоо Унгар Усын алдарт Пушкаш академитай хийсэн хамтын ажиллагааны гэрээний дагуу дөрөв дэх ээлжийн хүүхдүүдээ өнгөрсөн онд илгээсэн билээ.
“Хараацай” клубийн тамирчид болох Э.Саруубуян болон Г.Буяннэмэх нар нэг жилийн хугацаанд тус академийн 17 хүртэлх насны багт тоглож, бэлтгэл сургуулилт хийн энэ сард сургалтаа дуусгав.
Нэг жилийн хугацаанд тэд бие бялдрын хувьд өв тэгш болж, ур чадварын хувьд ч илт сайжирсан гэдгээ хэлж байна.
Мөн Европын түвшний өсвөрийн тамирчдаас дутахааргүй ур чадвартай болсон гэдгээ ч илэрхийлж байсан юм.
Монголын хөл бөмбөгийн холбоо цар тахлын хөл хорио гарсан энэ үед УОК-т хүсэлт гаргаж эдгээр хүүхдүүдийг эх орондоо авч ирэх нэн шаардлагатай байгааг танилцуулсан бөгөөд Монгол Улсын шадар сайд, УОК-ын дарга Ө.Энхтүвшин дэмжин ажиллахаа амласан юм.
Харин Пушкаш академийн хоёрдугаар багт тоглож байгаа Г.Ганбаяр мэргэжлийн тоглогчийн гэрээний дагуу үргэлжлүүлэн Унгар улсад бэлтгэл сургуулилтаа хангаж байна.
Монгол хөлбөмбөгчид тун удахгүй эх орондоо ирнэ | ||
Үзсэн: 1601 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.