Шууд Chart

Монголын хөл бөмбөгийн түүхэн номууд МҮНС-д байршлаа

2020-06-19 15:45:45

Монголын хөл бөмбөгийн холбоо 60 жилийн түүхт ойгоо тохиолдуулан өнгөрсөн онд 1921-1963 оны түүхийг багтаасан “Монголын хөл бөмбөгийн түүх” тэргүүн дэвтэр болон 1959 оноос 2019 оныг хүртэлх Үндэсний эрэгтэй, эмэгтэй шигшээ баг, өсвөрийн багуудын бүхий л тоглолтыг шингээсэн “Шигшээ багийн тоглолтууд” товхимлыг хэвлэн гаргасан билээ.

Монголын үндэсний номын сангийн алтан сан хөмрөгт дээрх номыг хандивлан, номын сангаар үйлчлүүлэгчдийн хүртээл болгож байна.

Хөл бөмбөг сонирхогч болон Монголын хөл бөмбөгийн талаар илүү ихийг мэдэхийг хүсэх хэн бүхэнд уг ном мэдлэг нэмэх болов уу.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Монголын хөл бөмбөгийн түүхэн номууд МҮНС-д байршлаа  
Үзсэн: 1358 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй