Шууд Chart

Дахин төлөвлөлтөнд хамруулан барих шинэ байрны шав тавих ёслол боллоо

2020-06-21 09:12:06

Энэ сарын 20-ны өдөр Налайх дүүргийн 2 дугаар хороонд ашиглалтын шаардлага хангахгүй 26, 27 дугаар орон сууцны дахин төлөвлөлтийн ажлыг эхлүүлж шав тавих ёслол боллоо. Шав тавих ёслолд Налайх дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар, НОСК-ын гүйцэтгэх захирал Б.Сүхбаатар, “Стандарт холдинг” ХХК-ны захирал О.Мягмардорж болон иргэд оршин суугчдын төлөөлөл оролцов.

Дахин төлөвлөлтийн хүрээнд 126 айлын 2 орцтой 10 давхар бүхий орон сууцуудыг шинэчлэн барих бөгөөд эхний ээлжинд 75 айлын орон сууц ирэх арванхоёрдугаар сард ашиглалтад орох юм. Ийнхүү Налайх дүүрэгт анх удаа ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцыг дахин төлөвлөж барилгын ажлыг эхлүүлж байна.

Дахин төлөвлөлтийг  “Стандарт холдинг” ХХК гүйцэтгэх бөгөөд нийт 6145,84 м.квадрат талбайд төслийг хэрэгжүүлэх аж.

Цаашид улс нийслэлийн төсвийн хөрөнгөөр ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцуудыг дахин төлөвлөх ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлнэ хэмээн НОСК-ын гүйцэтгэх захирал Б.Сүхбаатар онцлон хэлж байв. Тэрбээр “Улаанбаатар хотод ашиглалтын шаардлага хангахүй 344 орон сууц бий. Үүнээс 88 орон сууцыг дахин төлөвлөх ажлыг эхлүүлээд байна. Алслагдсан дүүрэгт анх удаа ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцыг буулгаж, дахин төлөвлөх ажлыг эхлүүлж байна.Цаашид иргэдийнхээ амьдрах орчинг сайжруулах чиглэлээр ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцуудыг шинэчилэх, түрээсийн орон сууцыг хэрэгжүүлж ажиллах болно” хэмээсэн юм.


Дахин төлөвлөлтөнд хамруулан барих шинэ байрны шав тавих ёслол боллоо  
Үзсэн: 1396 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй