Шууд Chart

Оршуулгын зардлын хэмжээ 620 мянган төгрөг болжээ

2014-04-09 16:54:05

Увс аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст нийт 16741 иргэн ажилласан жилээ нөхөн тооцуулах хуулийн хэрэгжилтэд хамрагдаж, 16061 иргэн батлагдаж, 8988 хүний батламж ирээд байна.

Нийгмийн даатгалын хэлтэс нь оны эхний хоёр сард 1719.6 сая төгрөгийн шимтгэлийн орлого төвлөрүүлжээ. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 153.3 сая төгрөгөөр өссөн дүн юм байна. Дээрх хугацаанд давхардсан тоогоор 8643 даатгуулагчдад тэтгэвэр, тэтгэмж, төлбөр, эрүүл мэндийн тусламж үйлчилгээний зардалд 4289.4 сая төгрөг зарцуулсан нь өмнөх оны мөн үеэс 629.6 сая төгрөгөөр буюу 17.2 хувиар өсчээ. Тэтгэврийн даатгалын санд 1072.9 сая төгрөг төвлөрүүлсэн нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 138.5 сая төгрөгөөр нэмэгдсэн байна. Энэ оны нэгдүгээр сарын 1-ээс эхлэн оршуулгын зардлын хэмжээ 620 мянган төгрөг болсон нь өмнөх оны мөн үеэс 55.9 хувиар өсөхөд нөлөөлжээ.
 
 
Нийтэлсэн: А.Бүдрагчаа

Оршуулгын зардлын хэмжээ 620 мянган төгрөг болжээ   
Үзсэн: 1398 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй