Шууд Chart

Хамгийн залуудаа алтан туурайтаа түрүүлгэж, айрагдуулсан уяачид

2020-06-23 13:16:47

Улсын их баяр наадамд хамгийн залуудаа алтан туурайтаа түрүүлгэж, айрагдуулсан уяачдын заримыг нь танилцуулья.

  1. Мөнхбатын Цэрэнжав: Ардын хувьсгалын 93 жилийн ойгооор 24 насандаа Хэнтий аймгийн Галшар сумын харьяат, уяач А.Амарбатын хул морийг түрүүлгэжээ.
  2. Батсайханы Пүрэв-Очир: Ардын хувьсгалын 94 жилийн ойгоор 24 насандаа Завхан аймгийн Яруу сумын харьяат, Монгол Улсын тод манлай уяач Д.Дагвадоржийн өсгийн цагаан зээрд морийг аман хүзүүнд хурдлуулжээ.
  3. Мягмарсүрэнгийн Алтан-Очир: Ардын хувьсгалын 98 жилийн ойгоор 26 насандаа Завхан аймгийн Тосонцэнгэл сумын харьяат, Монгол Улсын тод манлай уяач Т.Галбадрахын бор морийг түрүүлгэжээ.
  4. Батмөнхийн Батхүү: Ардын хувьсгалын тэгш ой буюу 90 жилийн баяр наадамд 27 насандаа Дундговь Эрдэнэдалай сумын харьяат Б.Өнөрбаянгийн хээр морийг түрүүлүүлж байжээ.

Сонирхуулахад, дээрх уяачдаас онцлоход өнгөрсөн жил Б.Пүрэв-Очир Хөвсгөл аймгийн Мөрөн сумын харьяат Дорждалайн Даяндэмидийн нарт хонгор хязааланг, Б.Батхүү Төв аймгийн Алтанбулаг сумын харьяат Г.Ганбаярын хар шүдлэнг, М.Алтан-Очир Завхан аймгийн Тосонцэнгэл сумын харьяат, Монгол Улсын тод манлай уяач Т.Галбадрахын бор морийг тус тус түрүүлгэсэн юм.

 

 







Нийтэлсэн: У.Баярсайхан

Хамгийн залуудаа алтан туурайтаа түрүүлгэж, айрагдуулсан уяачид   
Үзсэн: 1608 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй