Шууд Chart

ӨНӨӨДӨР: НИТХ-ын ээлжит бус 6 дугаар хуралдаан болно

2014-04-10 06:27:27

09:00 цагт НИТХ-ын ээлжит бус 6 дугаар хуралдаан  Хангарьд ордны 14 давхарт эхэлнэ. Хуралдаанаар хороолол дунд барилга барихдаа иргэдээсээ асууж, зөвшөөрөл авдаг болох тухай журмыг хэлэлцэнэ. Холбогдох утас 88781218 325044

09:00 цагт “Улсын Их Хурлын 2014 оны хаврын ээлжит чуулганы нэгдсэн хуралдаан болно.

09:00 цагт Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим нь Европын Холбоо болон Европын Сэргээн Босголт, Хөгжлийн Банктай хамтран зохион байгуулах “Байгууллагын стратегийн чадавхийг бэхжүүлэх нь” сэдэвт сургалт МҮХАҮТ-ын хажууд байрлах Корпорэйт зочид буудлын 5 давхарт эхэлнэ. Утас: 99020785

09:00-12:00 цагийн хооронд ЕБС болон СӨБ-д 5-6 дахь жилдээ ажиллаж буй УБ хөдөө орон нутгийн аймаг-сумдийн нийт 104 багш нарын сургалтын нээлт Багшийн хөгжилийн ордоны 202 тоотод болно. Анх удаа сургуулийн өмнөх боловсрол болон, ЕБС-д ажиллаж байгаа хөдөө орон нутаг болоод Улаанбаатар хотын хөгжимийн багш нар нэгдэж сургалтанд хамрагдаж байгаагаараа энэхүү сургалт онцлогтой юм. Утас: 96061497, 97113649

10:00 цагт ЦССҮТ-өөс нийт төрийн захиргааны төв байгууллагуудын ажилтан, албан хаагчдын дунд зарласан “Цусны донор болж амьдрал бэлэглэе аян”-д  Эрүүл мэндийн сайд Н.Удвал болон Эрүүл мэндийн яамны хамт олон нэгдэж,   ЦССҮТ-д очиж, цусаа бэлэглэнэ. Утас: 328773, 99303829

10:00 цагт Монгол улсын хүн амын дундах сүрьеэгийн тархалтын түвшин тогтоох судалгааны нээлт  Сүхбаатар дүүргийн 18 хорооны өрхийн эмнэлэгт болно. Нээлтэд ЭМЯ, Глобаль Сан, Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ХӨСҮТ, УБ ЗДТГ, Сүхбаатар дүүргийн ЭМ-ийн нэгдлийн удирдлагууд оролцоно. Сүүлийн үед манай улсад сүрьеэгийн өвчлөл нэмэгдэж байгаа талаар, хэрхэн оношилж, эмчлэх талаар мэдээлэл авах боломжтой юм байна. Утас: 99999031

12:00 цагт Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоо, Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбооноос УИХ-д сонордуулга хүргүүлсэнтэй холбогдуулан хэвлэлийн бага хурал зарлаж байна. Хэвлэлийн хурал МҮЭХ-ны 4 давхрын зааланд болно. Утас: 99027019

15:00 цагт  “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сарын аян”-ы хүрээнд дүүргийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийг “АПУ” ХК-ийн хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны туршлагатай танилцуулах, харилцан туршлага солилцох, холбогдох хууль тогтоомжийг сурталчлах, байгууллагуудад гарч байгаа үйлдвэрлэлийн ослыг бууруулах, түүнээс урьдчилан сэргийлэх, хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах, мэдээлэл, зөвлөгөөг өгөх сургалт “АПУ” ХК-д болно. Утас.344477, 99064665

ӨНӨӨДӨР: Хүүхдийг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх өдөр

Нийтэлсэн: Web admin

ӨНӨӨДӨР: НИТХ-ын ээлжит бус 6 дугаар хуралдаан болно  
Үзсэн: 2588 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй