Өнөөдөр “Хүүхдийг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх өдөр” тохиож байна. Энэ өдөрт зориулан Нийслэлийн ЗЦГ-аас өнгөрсөн онд зам тээврийн ослын улмаас амь насаа алдсан хүүхдүүдийн гэгээн дурсгалыг хүндэтгэж гэрэлт зул өргөн “Намайг хайрлаач” хүүхдийн жагсаалыг Эрх чөлөөний талбайд 12.00 цагт зохион байгуулахаар болжээ.
Мөн хүүхэд, багачууд зам тээврийн осолд өртөж байгаа шалтгаан нөхцөлийг харуулсан “Хүүхэд замын хөдөлгөөн” гэрэл зургийн үзэсгэлэн гаргах, хүүхдүүдийг Замын хөдөлгөөний удирдлагын төвийн үйл ажиллагаатай танилцуулах зэрэг ажлыг хийх юм.
“Намайг хайрлаач” хүүхдийн жагсаал болно | ||
Үзсэн: 1916 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.