Шууд Chart

Зарим албан тушаалтны хөрөнгө, орлогын мэдүүлгийг мөрдөн шалгах ажиллагаанд шилжүүлэв

2020-06-26 09:49:16

Авлигатай тэмцэх газар 2020 оны 6 дугаар сарын 15-19-ний өдрүүдэд 12 албан тушаалтны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг хянан шийдвэрлэв.

Өнгөрсөн долоо хоногт 15 мэдүүлэг шинээр хүлээн авсан бөгөөд нийт 50 мэдүүлгийг хянан шалгажээ. Хянан шийдвэрлэсэн 12 мэдүүлгээс зөрчилтэй 1, зөрчилгүй 2, зөрчилд тооцохгүй анхааруулсан 7, мөрдөн шалгах ажиллагаанд шилжүүлсэн 2 байв.

Одоогоор ажиллагаанд 38 албан тушаалтны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлэг хянагдаж байна.


Зарим албан тушаалтны хөрөнгө, орлогын мэдүүлгийг мөрдөн шалгах ажиллагаанд шилжүүлэв  
Үзсэн: 1297 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй