Шууд Chart

947.6 тэрбум төгрөгийн ипотекийн зээлийг шинээр олгожээ

2014-04-10 09:38:32

Монгол Улсын Засгийн газар, Монголбанк хамтран орон сууцны найман хувийн хүүтэй ипотекийн зээлийн хөтөлбөрийг өнгөрсөн оны зургаадугаар сараас  хэрэгжүүлж эхэлсэн.

Өмнө нь орон сууцны ипотекийн зээл авсан зээлдэгчдээс 845.7 тэрбум төгрөгийн зээлийг 8 хувийн хүүтэй зээлийн эх үүсвэрээр дахин санхүүжүүлэх хүсэлт банкуудад ирсэн байна. Үүнээс банкууд 17632 зээлдэгчийн нийт 500.3 тэрбум төгрөгийн ипотекийн зээлийг дахин санхүүжүүлж, 8 хувийн хүүтэй ипотекийн зээл рүү шилжүүлсэн байна.

Түүнчлэн орон сууц шинээр худалдан авахыг хүссэн иргэдээс 1 их наяд төгрөгийн ипотекийн зээлийн өргөдөл банкуудад ирснээс 17019 иргэнд 947.6 тэрбум төгрөгийн орон сууцны ипотекийн зээлийг шинээр олгохоор шийдвэрлэжээ. 
Нийтэлсэн: Ж.Мядагбадам

947.6 тэрбум төгрөгийн ипотекийн зээлийг шинээр олгожээ  
Үзсэн: 1310 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй