![](/uploads/201404/news/thumb/248e815e10eb1c851062aa51535db00e_x3.jpg)
Монгол Улсын гавъяат багш З.Цэвээнравдангийн нэрэмжит монгол бичгийн олимпиад энэ сарын 17- ны өдөр товлогджээ. Олимпиадад ерөнхий боловсролын сургуулийн багш, сурагчдаас гадна үндэсний бичиг үсгийн өв соёлоо тээж яваа иргэд ч оролцох ажээ.
Дундговь аймгийн ЕБС- ын багш, сурагчдын дунд гавьяат багшийн нэрэмжит монгол хэл, бичгийн олимпиадыг “Эрдмийн далай” цогцолбор сургууль зохион байгуулдаг уламжлалтай. Өнөө жилийн олимпиадыг ийнхүү монгол бичгээр дагнан зохион байгуулахаар болсон нь Дундговь аймагт анхны тохиолдол болжээ.
Олимпиадыг Сайнцагаан сумын Засаг дарга дэмжин, хамтран зохион байгуулах бөгөөд олимпиадтай зэрэгцэн Үндэсний бичиг үсгийн баярыг тус сум аймагтаа анх удаа санаачлан зохион байгуулахаар зэхэж байна.
Монгол бичгийн олимпиад болно | ||
Үзсэн: 1887 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.