Баян-Өлгийн аймгийн Өлгий сумын 06 дугаар багийн нутаг дэвсгэрт эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан алба хаагчаас “...Хотгорын уурхай явах чиглэлийн автозамын зорчих хэсэгт тээврийн хэрэгсэлд мөргүүлсэн байдалтай, нас барсан хүн байна...” гэх дуудлага, мэдээлэл 2020 оны 6 дугаар сарын 26-27-нд шилжих шөнө 01 цаг 10 минутад Цагдаагийн газрын жижүүрийн шуурхай албанд ирсэний дагуу эрэн хайх, шалгалтын ажиллагааг шуурхай зохион байгууллаа.
Цагдаагийн газрын нийт бие бүрэлдэхүүнийг ажлуулсаны үндсэн дээр, иргэдийн мэдээлэлд тулгуурлаж хэрэг үйлдэгдсэнээс хойш 8 цагийн дараа буюу өглөөний 08 цагт Улаанхус сумын харьяат, эрхэлсэн ажилгүй “А” гэгч үйлдсэн болохыг тогтоож, осол үйлдсэн мотоциклийг нуусан байсныг илрүүлэн шалгаж байна. Эрдэнэт хүний амь хамгаас үнэтэй. Хамтран ажилласан иргэддээ баярлалаа.
БАЯН-ӨЛГИЙ АЙМАГ ДАХЬ ЦАГДААГИЙН ГАЗАР
Осол гаргаж зугтсан жолоочийг шуурхай илрүүллээ | ||
Үзсэн: 1422 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.