Үндэсний Статистикийн хорооны урьдчилсан мэдээгээр энэ оны эхний улиралд улсын хэмжээнд нийт таван сая 461 мянга 800 төл бойжуулсан гэсэн дүн гарчээ.
Мал төллөлт эхэлснээс хойш Ховд аймагт нийт 619.8 мянган толгой хээлтэгч мал төллөсөн нь улсын хэмжээнд хамгийн өндөр үзүүлэлт аж.
Ерөнхийдөө хангайн аймгуудад мал төллөлт хамгийн сайн байгаа бол говь болон хээрийн бүсийн аймгуудад улсын дунджаас бага байжээ.
Улсын хэмжээнд 5.5 сая орчим төл бойжуулаад байгаагаас дийлэнхийг нь хонь, ямаа эзэлж байна. Өөрөөр хэлбэл, хоёр сая 688 мянган толгой хурга, хоёр сая 628 мянган толгой ишиг бойжуулсан нь өнгөрсөн оныхтой харьцуулахад аль аль нь хагас саяар нэмэгдсэн дүн болж байна.
Үүний дараа 105 мянган толгой тугал, 24.5 мянган толгой унага, 15.4 мянга толгой ботго бойжуулсан нь бүх төрөлдөө нэг жилийн өмнөхөөс өссөн байна.
Ховд аймагт хамгийн олон мал төллөжээ | ||
Үзсэн: 924 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.