
Монголын хөлбөмбөгийн “Үндэсний Дээд Лиг” өнөөдөр болох бөгөөд уг нээлтийн тоглолтонд SP Falcons болон Дэрэн багийн хооронд болно.
Энэ хоёр багийг Монгол үндэсний шигшээ багийн тоглогч М.Жансерик холбож байна. Өнгөрөгч солилцоо наймааны цонхоор Монголын хөлбөмбөгийн түүхэнд хамгийн өндөр үнэ буюу 20 сая төгрөг хүрч SP Falcons багтай нэгдсэн тэрбээр өөрийн 11 жил хүчин зүтгэсэн Дэрэн багийнхаа эсрэг шинэ багийнхаа өмсгөлтэй дебют тоглолтоо хийнэ.
Үүний дараа 18:00 цагаас Супер цомын тоглолт 2019 оны "Мазала Дээд Лиг"-ийн аварга Улаанбаатар Сити болон 2019 оны "МХБХ-ны Цом"-ын аварга Хаан Хүнс Эрчим багуудын хооронд явагдана.
Эрчим багийн хувьд энэ жил "Хаан Хүнс" багтай нэгдэж "Хаан Хүнс Эрчим" нэрийн дор дээд лигт өрсөлдөнө. Харин "Улаанбаатар Сити" баг улирлын эхний тоглолтоо Монголын хөлбөмбөгийн түүхэн дэх хамгийн арвин түүхтэй багийн эсрэг хийхээр болжээ.
Энэ хоёр багийг Монголын хөлбөмбөгийн үндэсний шигшээ багийн ахлагч Н.Цэдэнбал холбож байна. Өнгөрсөн жил "Улаанбаатар Сити" багтай лигт түрүүлсэн тэрбээр багийн удирдлагуудтайгаа үл ойлголцон энэ жилээс буурь сэлгэн "Хаан Хүнс Эрчим" багтай нэгдсэн.
Ямартай ч Н.Цэдэнбалын шинэ багтайгаа хийх дебют тоглолт хуучин багийнх нь эсрэг ажээ.
“Үндэсний Дээд Лиг”-ийн тоглолт SP Falcons болон Дэрэн багийн тоглолтоор эхэлнэ | ||
Үзсэн: 768 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.