Элчин сайд Б.Чулуунхүү Австрали Улсад Монгол Улсын Соёлын элчээр томилогдсон Жон Лантриг 2020 оны зургаадугаар сарын 30-ны өдөр хүлээн авч уулзан “Монгол Улсын Соёлын элч”-ийн гэрчилгээг гардуулав. Соёлын элч нь Монголын түүх, соёл, урлагийг гадаад оронд танилцуулах, шинжлэх ухаан, спорт, хүмүүнлэгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх, ажил хэрэгч хүмүүс болон иргэд хамтран ажиллахад дэмжлэг үзүүлэх үүрэгтэй.
Жон Лантри нь Австрали Улсаас Монгол Улсад суусан анхны суурин Элчин сайдаар 2015 оны 12 дугаар сараас 2019 оны нэгдүгээр сар хүртэл ажилласан бөгөөд ажиллах хугацаандаа Монгол, Австралийн харилцаа, хамтын ажиллагааг бүхий л салбарт өргөжүүлэн хөгжүүлэх, иргэд хоорондын харилцааг бэхжүүлэхэд хувь нэмрээ оруулсан.
Австрали Улсад ажиллах Монгол Улсын Соёлын элч Жон Лантрид гэрчилгээг нь гардуулав | ||
Үзсэн: 578 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.