
Тулгар Төрийн 2229, Их Монгол Улс байгуулагдсаны 814, Ардын хувьсгалын 99 жилийн ой, Үндэсний их баяр наадам хаяанд ирлээ.
Энэ цаг үед бөх, морь, харваачдын ир ханах хэмжээнд хүрч, наадмын хоногоо тэсэн ядан хүлээж буй.
Наадмаас наадмын хооронд олон сайхан хууч хөвөрдгийн адил энэ жилийн начны давааг элээх магадлалтай бөхөөр Говь-Алтай аймгийн "Хантайшир" дэвжээний хоёр залууг бөх сонирхогчид онцолж байна.
Тодруулбал Дэлгэр сумын уугуул, аймгийн арслан Ч.Эрдэнэсайхан, Т.Сайханжаргал нар юм.
Ч.Эрдэнэсайханы хувьд 2011 оны Говь-Алтай аймгийн баяр наадамд тав давж шөвгөрөн аймгийн начин, 2013 оны мөн аймгийн баяр наадамд тав давж шөвгөрөн начин цолоо баталж чимэг нэмсэн. Ийнхүү дараа жил нь аймгийнхаа баяр наадамд аймгийн начин А.Хосбаярт өвдөг шороодон үзүүрлэж аймгийн арслан цол хүртсэн юм. Тухайн жил Говь-Алтай аймгийн баяр наадамд 512 бөх барилдсан тул шөвгөрсөн бөхчүүдийн цолыг нэг ухраан тооцсон байдаг.
Харин 2019 оны хоёрдугаар сард тухайн наадмыг хүчинтэйд тооцон тухайн наадамд шөвгөрсөн бөхчүүдэд цол чимгийг нөхөн олгосон байдаг билээ.
Т.Сайханжаргалын хувьд 2011 оны Говь-Алтай аймгийн баяр наадамд тав давж шөвгөрөн аймгийн начин, 2014 оны Говь-Алтай аймгийн баяр наадамд зургаа давж шөвгөрөн чимэг нэмсэн бол 2015 онд Говь-Алтай аймгийн баяр наадамд аймгийн арслан Б.Хишигбаатараар найм даван түрүүлж аймгийн арслан цол хүртсэн юм.
Аймгийн арслан Ч.Эрдэнэсайхан, Т.Сайханжаргал нар энэ жил улсын начин цол хүртэх магадлалтай | ||
Үзсэн: 5114 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.