Энэ хичээлийн жилд суралцаж байгаа их, дээд сургууль, коллежийн оюутнуудад олгох смарт картны бүртгэл эхэллээ. Бүртгэл энэ сарын 15 хүртэл үргэлжилнэ. Оюутнууд 3х4 хэмжээтэй цээж зураг, 6500 төгрөгийн хамт сургуулийнхаа оюутны холбоогоор дамжуулан өгч хүсэлтээ гаргах ёстой. Энэ хугацаанд хүсэлтээ ирүүлээгүй бол ирэх хичээлийн жил хүртэл смарт карт авах боломжгүй болно. Харин энэ жил шинээр их, дээд сургууль, коллежид элсэн орох иргэд эрхээ авмагц смарт картаа захиалбал наймдугаар сарын сүүлчээр бэлэн болох юм байна.
Смарт картны захиалга эхэллээ | ||
Үзсэн: 1269 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.