Жирэмсэн байх хугацаанд буюу төрөхийн өмнөх үед үзүүлэх эрүүл мэндийн цогц үеийг ийн нэрлэдэг. Энэ тусламжийн хүрээнд таны жирэмсний явц дахь биеийн байдал болон таны хүүхдийн өсөлт хөгжил зэргийг хянадаг. Хэрэв та жирэмсэн болсон бол...
· Жирэмсний хяналтад эрт орох. Хэрэв жирэмсэн болсон, эсвэл жирэмсэн байж магадгүй гэж бодож байвал эмчид ханд.
· Жирэмсний хяналтад тогтмол хамрагдах. Таныг эмч хэдийд ирж үзүүлэхийг төлөвлөдөг бөгөөд хожимдож болохгүй.
· Жирэмсний хугацаандаа өөрийн болон хүүхдийнхээ эрүүл мэндийг хамгаалахад идэвхитэй оролцох шаардлагатай.
Хяналтад эрт орсноор эмч таны жирэмсний хугацаа болон амаржих, амралтаа авах хугацааг зөв тогтоож өгнө. Танд болон нөхөрт тань жирэмсэн үеийн хооллолт, ажил амралтын дэглэмийг зохицуулах, төрөлтөд бэлтгэх талаар зөвлөгөө өгнө.
Жирэмсний хяналт гэж юу вэ? | ||
Үзсэн: 3760 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.