Шууд Chart

Шар хантаазтанууд кинонд тоглолоо

2014-04-10 14:18:07

АНУ-ын Хавай мужийн Хонолулагийн олон улсын кино наадамд тавдугаар сарын 21-22-нд оролцох  “Гийчин” киноны зураг авалт Чингисийн талбайд боллоо. Энэхүү киноны зураг авалтад “Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл”-ийн шар хантаазтан, ногоон байгууламжийнхан оролцсон байна. Киног МУАЖ А.Энхтайван найруулж, гол дүрд нь МУГЖ, төрийн соёрхолт Ц.Төмөрбаатар, МУСТА жүжигчин Ц.Төмөрхуяг, МУГЖ Ж.Сүххуяг нар тоглон “Идуган” энтертэйментийн уран бүтээлчид хамтран бүтээж байгаа юм. 
 
Энэхүү кинонд зуны халуунд халж, хүйтэнд хөрч гадаа гудамжинд ажилладаг Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэлийн ажилчид туслах дүрүүдэд тоглож байгаа юм. Тус киноны зохиолч Б.Баярмагнай “Хэнээс ч шан харамж горьдолгүй өөрт оногдсон зам талбайгаа цэвэрлэн цалингийн хэдэн төгрөгөөрөө амь амьдралаа залгуулж явдаг шар хантаазтануудад, зарим хүмүүст  заяагаагүй торгон мэдрэмж, хүнлэг сэтгэл, нөр их хөдөлмөрч зан байдаг юм шүү гэдгийг энэ киногоороо харуулахыг зорьжээ.
 
 
Нийтэлсэн: А.Бүдрагчаа

Шар хантаазтанууд кинонд тоглолоо   
Үзсэн: 1383 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй