
Үндэсний их баяр наадмын хурдан морь уралдаанч хүүхдийн бүртгэлийг орон даяар өнгөрсөн зургаадугаар сарын 29-өөс урьдчилан бүртгэж эхэлсэн.
Үндэсний баяр наадам болон дүүргүүдийн баяр наадмын уралдаанч хүүхдийн бүртгэлийг дүүрэг бүрд цахим системээр бүртгэж байна.
Баяр наадмын хурдан морины уралдааны үеэр уралдаанч хүүхдүүдийг амны хаалт зүүлгэх гэсэн ташаа мэдээлэл тархаад байгаа. Иймд энэ талаар албаны хүнээс тодруулахад "Уралдаж байх үедээ хүүхдүүд амна хаалт хэрэглэхгүй. Харин гарааны хяналт, морины үүлдэрлэг байдлыг шалгах, шүдлэх үед л зүүх ёстой. Мөн цар тахал гарсантай холбогдуулан гарааны үед хүүхдийг төхөөрөмж дээр хянахгүй, картаар хянах тул хүүхдүүд картаа хаяж, гэмтээж болохгүй. Хамгаалалтын хувцас хэрэгсэл өмсөөгүй, картгүй ирсэн, бүртгүүлээгүй хүүхдийг гараанд гаргахгүй. Уралдааны үед гарсан аливаа зөрчлийг илрүүлж, арилгуулах, гарсан зөрчлийг холбогдох хуулийн дагуу шалган шийдвэрлэнэ" гэв.
Уралдааны үед хүүхдүүд амны хаалт хэрэглэхгүй | ||
Үзсэн: 1375 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.